Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Английн “The Economist” сонинд ярилцлага өгөхдөө Өрнөд тусламжаа зогсоовол сая сая украинчууд хөдөлж эхэлнэ гэж Өрнөдөд анхааруулав. “Манай сөрөг давшилт бүтэлгүйтсэнд Өрнөд урам хугарч байх шиг. Гэхдээ Европын холбоо хэрэв Киевт цэргийн тусламж үзүүлэхээс татгалзвал өөрөө хүндхэн байдалд орох болно. Жишээ нь Европт оччихсон байгаа украинчууд эвгүй хариу үйлдэл үзүүлж болзошгүй.... Украины дүрвэгчид ерөнхийдөө биеэ сайн авч яваа, өөрсдийг нь орогнуулсан та бүхэнд их талархдаг. Тэд энэ өгөөмөр сэтгэлийг тань хэзээ ч мартахгүй.... Гэвч Европ эдгээр хүнийг “буланд шахах” юм бол сайнаа үзэхгүй ээ..... Украин улс Орос оронтой удаан байлдахгүй гэж бодож байгаа. Үүний зэрэгцээ бид бүх эрсдэлийг ухамсарладаг. Орос манай газар нутгаас явтал дайн тулаан үргэлжлэх болно.... Би хэлэлцээрийн ширээний ард Владимир Путинтэй суухгүй. Украинтай цуг биш бол та нар Оростой хамт гэсэн үг шүү! Хэрэв түншүүд маань бидэнд туслахгүй юм бол тэд Орост тусалж буй хэрэг.... Бид бүгд мэдээж амжилт, хэппи-эндийг хүсдэг. Гэхдээ энэ бол 1,5 цаг үргэлжлээд амар жимэр, сайхан төгсдөг кино биш. Энд сөрөг давшилтын тухай ярьж байна. Бид маш олон хүнээ алдлаа, тиймээс жаргалтай сайхан төгсөхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой” хэмээн Украины тэргүүн Зеленский мэдэгджээ.
Энэ ярилцлага бөөн шуугиан дэгдээв. Оросын блогч Юлия Витязева “Бурхан минь, аймаар юм аа. Зеленский үнэндээ олон сая украинчууд үймээн самуун дэгдээж террор хийнэ гэж Европ, Өрнөдийг сүрдүүлчихлээ” гэсэн бол цэргийн сурвалжлагч Андрей Руденко “Энэ бол цэвэр шантааж. Өрнөд түүний энэ хоосон сүрдүүлгээс залхаж удахгүй цааш харуулах биз” хэмээжээ. Тэр бүү хэл “Пентагон”-ы экс зөвлөх, хурандаа Дуглас Макгрегор “Украины арми, цэргийнхэн одоо Ерөнхийлөгч Зеленскийн амийг хороохоор төлөвлөж байна. Иймээс Украины Ерөнхийлөгч Зеленский халдлагаас айж 24 цагийн хамгаалалтад орсон” хэмээн мэдэгдэв.
#МЦогзолмаа орчуулав.
Зеленский Европт анхааруулга өгчээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
УБ-т шөнөдөө -11 градус, өдөртөө 0 градус9 цаг 14 мин
-
АНУ: Украин ялалт төдийгүй ялагдлаа ч мэдээлэх ёстой20 цаг 55 мин
-
Абу-Дабийн далайн парк Гиннесийн номонд бичигдэвӨчигдөр 17 цаг 48 мин
-
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч Жан Тодт-той уулзлааӨчигдөр 13 цаг 37 мин
-
Японы биологийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн 4 хүн нас баравӨчигдөр 10 цаг 48 мин
-
Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурнаӨчигдөр 08 цаг 03 мин
-
"Iron Maiden" аялан тоглолтондоо "The HU" хамтлагийг урилааУржигдар 19 цаг 08 мин
-
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулнаУржигдар 17 цаг 44 мин
-
Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголооУржигдар 17 цаг 43 мин
-
Хуулийн төслийг хэлэлцлээУржигдар 17 цаг 41 мин
-
Л.Жонсон: АНУ террорист халдлагын талаар мэдсэн ч болиулаагүйУржигдар 17 цаг 13 мин
-
Англи: Ассанжийг АНУ-д шилжүүлэхийг 21 хоног хойшлуулавУржигдар 10 цаг 52 мин
-
Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээУржигдар 08 цаг 05 мин
-
Өсвөр насныхан баатарлаг гавьяа байгуулжээ2024-03-26
-
Английн фермерүүд эсэргүүцэн жагслаа2024-03-26
-
Английн фермерүүд эсэргүүцэн жагслаа56 үзсэн
-
Хуулийн төслийг хэлэлцлээ55 үзсэн
-
УБ-т 7 градус дулаан52 үзсэн
-
УБ-т 7 градус дулаан0 сэтгэгдэл
-
ОХУ: АНУ-ын мэдэгдэл болгон хожим нотолгоо болно0 сэтгэгдэл
-
Европын холбоо АНУ-аас мод түлээ зөөдөг болжээ0 сэтгэгдэл
-
Террористууд насан туршид хоригдоно0 сэтгэгдэл
-
КАНАД УЛС ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО0 сэтгэгдэл
-
Английн фермерүүд эсэргүүцэн жагслаа0 сэтгэгдэл
-
Өсвөр насныхан баатарлаг гавьяа байгуулжээ0 сэтгэгдэл
-
Хуулийн төслийг хэлэлцлээ0 сэтгэгдэл