Ливи улсыг “Даниэль” хар шуурга нөмрөн авсны улмаас ням гарагт Дерна, Жабаль аль-Ахдар, Бенгази, Аль-Байда, Сус, Аль-Марж зэрэг хотод их үер буусан тухай “Al Jazeera”, “NBC”, “Reuters” агентлаг мэдээллээ. “9 сарын 12-ны байдлаар 2000 гаруй хүн амь үрэгдэж 7000 гаруй хүн сураггүй болсон” гэж “TRT Haber” дамжуулав. Зүүн Ливийн Засгийн газрын Ерөнхий сайд Усама Хамад дээрх тоог баталжээ. Хар шуурганд ялангуяа Дерна хот их сүйдсэн. Энэ хотын 2 далан нурж их үер бууж орон сууцны хорооллуудыг живүүлэн эрэг дагуух олон байшин, барилгыг сүйтгэжээ. Ливийн үндэсний армийн спикер Ахмед Мисмари “Бүхэл бүтэн хорооллуудыг их ус оршин суугчтай нь хамсан” гэжээ. “Al Jazeera” энэ талаар “Ливийн эрх баригчид Киренаика мужийн 3 дүүргийг гамшгийн бүс гэж зарлаж олон улсаас тусламж хүссэн тухай тус орны Ерөнхийлөгчийн зөвлөл мэдэгдсэн” гэж дамжуулав.
Ливи даяар 3 өдрийн гашуудал зарлажээ. Түүнчлэн эрх баригчид Онц байдал тогтоож хөл хорьсон ба сургууль, дэлгүүр хоршоо хаагдлаа. НҮБ яаралтай тусламж үзүүлэхээ амлав.
Ливид 2000 гаруй хүн амиа алдаж 7000 гаруй хүн сураггүй болжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хятадууд "ухаалаг", өөрөө гэрэлтдэг волокно бүтээжээ13 цаг 2 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв20 цаг 58 мин
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай23 цаг 20 мин
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалавУржигдар 18 цаг 45 мин
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутайУржигдар 15 цаг 00 мин
-
Манай ЭМ-ийн салбар Дэлхийн түвшинд хүрсэн үйлчилгээг үзүүлэх боломжтойУржигдар 13 цаг 44 мин
-
НҮБ: Палестиныг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэнэУржигдар 10 цаг 51 мин
-
Зарим нутгаар бороо, нойтон цастайУржигдар 07 цаг 57 мин
-
УБ-т 12 градус дулаан2024-04-17
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа2024-04-16
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр211 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа95 үзсэн
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв52 үзсэн
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр1 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -6 градус, өдөртөө +13 градус0 сэтгэгдэл
-
Аргентины Ерөнхийлөгч амрагаасаа хагацжээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан0 сэтгэгдэл
-
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдов0 сэтгэгдэл
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа0 сэтгэгдэл
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл