Умард Солонгосын тэргүүн Ким Чен Ун "Дорны эдийн засгийн форум"-д оролцохоор ОХУ-д хуягт галт тэргээр хүрэлцэн ирлээ. Түүнийг ОХУ-ын Байгаль орчны сайд Александр Козлов тэргүүтэй төлөөлөгчид Приморскийн Хасан станц дээр угтан авчээ. III Ким Оросын нутагт хөл тавимагцаа мэдэгдэл хийхдээ “Би энэ айлчлалаар 2 орны стратегийн харилцаа ямар чухал болохыг дэлхий нийтэд харуулахыг хүссэн.... Умард Солонгосын нам, Засгийн газрын байр суурийг дахин нотолж байна.... Орос, Умард Солонгосын найрамдалт харилцаа шинэ шатанд гарлаа.... Умард Солонгос манай 2 орны холбоо харилцааг тэргүүн зэрэгт тавьж буй...” хэмээжээ. Тэрбээр хүлээн авах ёслолын дараа шууд Оросын Байгаль орчны сайд А.Козлов, Приморскийн хязгаарын амбан захирагч Олег Кожемяко нартай хэлэлцээр хийв. “Бид Умардтай хамтарсан олон төслийг аялал жуулчлал болон хөдөө аж ахуй, барилгын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн" гэж амбан захирагч Олег Кожемяко ярилаа.
Харин Оросын ГХЯ-ы албан төлөөлөгч Мария Захарова “Дорны эдийн засгийн форум өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд байна. ДЭЗФ-д Ази-Номхон далайн бүс болон даяаршсан Өмнөдийн олон бизнесмэн ирж оролцсон төдийгүй Ойрхи Дорнод, Персийн булангийн орнууд ч манай форумыг ихэд сонирхож байгаа. Оросыг ганцаардуулж тусгаарлахыг хүссэн Өрнөд өөрөө өөрийгөө тусгаарлачихлаа" хэмээн мэдэгдэв. "ОХУ-ын Ерөнхийлөгч Путин форумын хүрээнд Умардын тэргүүн Ким Чен Унтай хэлэлцээр хийнэ, Хэлэлцээрт Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу оролцоно" гэж Оросын тал зарлажээ.
АНУ мөн III Кимийн айлчлалын талаар мэдэгдэл хийжээ. АНУ-ын төрийн департаментын Хэвлэлийн албаны дарга Мэттью Миллер “Бид үйл явдлыг анхааралтай ажиглаж байна. Умард Солонгос ба Оросын цэрэг-техникийн хамтын ажиллагааны эсрэг арга хэмжээ авахад бэлэн” хэмээв. Цагаан ордон түүнчлэн Орост зэр зэвсэг зарахгүй байхыг Умард Солонгост хандан анхааруулжээ.
Дорны эдийн засгийн форум (ДЭЗФ) энэ жил 9 сарын 10-13-нд ОХУ-ын Владивосток явагдаж байгаа. 2023 оны уриа: “Хамтын ажиллагаа, энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө”. Энэ форумд гадаадын олон орон оролцож байгаагийн дунд манай Монголын төлөөлөгчид ч бий. Түүнчлэн Хятадын Төрийн зөвлөлийн Шадар сайд Жан Го Цин, Лаосын Дэд ерөнхийлөгч Пани Ятхоту, Мьянмарын Ерөнхий сайдын орлогч, генерал Мья Тн У, Вьетнамын Ерөнхий сайд нар хүрэлцэн иржээ, Белоруссын Орос дахь Элчин сайд Дмитрий Крутойгоос гадна Энэтхэг, Казахстан, Сингапур, Филиппиний төлөөлөгчдийг Элчин сайд нар нь тэргүүлжээ.
#МЦогзолмаа орчуулав.
III Ким: Манай 2 орны стратегийн харилцааг харуулахыг хүссэн
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус3 цаг 57 мин
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ17 цаг 29 мин
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн19 цаг 49 мин
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!Өчигдөр 12 цаг 12 мин
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайӨчигдөр 08 цаг 27 мин
-
ОХУ, Азербайжан 2 хамтарч асар том төслийг хэрэгжүүлнэУржигдар 18 цаг 17 мин
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэвУржигдар 15 цаг 55 мин
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлааУржигдар 11 цаг 10 мин
-
Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайУржигдар 08 цаг 01 мин
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2024-04-22
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна2024-04-22
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус2024-04-22
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв71 үзсэн
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай0 сэтгэгдэл
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалав0 сэтгэгдэл
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл