Өмнөд Солонгосын парламентын гишүүд нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг хориглох тусгай хуулийг батлахаар төлөвлөж байгаа талаар мэдэгдлээ. Энэ асуудлаар эрх баригч нам болон сөрөг хүчний гол намын гишүүд санал нэгджээ. Парламентад олонх болсон Ардчилсан нам (сөрөг хүчний гол нам) хууль тогтоох байгууллагын энэ улирлын сүүлчийн хуралдаан дээр шинэ хуулийн төслийг батлахыг санал болгов. “Ерөнхийлөгч Юн Сүк Ёлын нам буюу “Ард түмний хүч” консерватив намын депутатууд ч тэдний энэ саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн тул шинэ хуулийг батлах саналын тоо хангалттай хүрнэ. Тиймээс нохой үржүүлдэг фермерүүдийн эсэргүүцлийг үл харгалзан Нохойн мах идэхийг хориглох хууль батлагдах шинжтэй” гэж тоймчид үзэж байна. Эрх баригч намын улстөрийн бодлогын хорооны тэргүүн Пак Дэ Чхоль “Манай 10 сая орчим фермер, айл өрх өнөөдөр нохой үржүүлж махыг нь зарж байна. Гэсэн ч одоо нохой иддэг уламжлалыг халах цаг ирлээ” хэмээн мэдэгджээ. “Түүнчлэн нохойн мах иддэг уламжлалыг Өмнөд Солонгосын Амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн эсэргүүцэж байгаа” гэж “Bloomberg” агентлаг мэдээллээ.
Сүүлийн жилүүдэд Солонгост нохойн мах идэх нь эрс багассан, энэ уламжлал амь бөхтэй байсаар байгаа. Өмнө нь ийм хууль гаргах оролдлого удаа дараа гарч байсан ч нохойн фермүүд, мөн зоогийн газруудын эздийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч бүтэлгүйтэж байсан юм.
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кеон Хи энэ уламжлалыг эрс эсэргүүцэж хориглохын төлөө тэмцдэг тухай тус орны ХМХ мэдээлэв. Хатагтай Ким 8 сард Амьтан хамгаалах нийгэмлэгийн хэвлэлийн хуралд оролцож “Нохойн махны үйлдвэрлэлийг бүрмөсөн хориглох хүртэл та нартай хамтран ажиллах болно” гэж амлажээ.
2024 оны 4 сард тус оронд парламентын сонгууль болно. Иймээс эрх баригч нам, сөрөг хүчний гол намын гишүүд “Нохой үржүүлж махыг нь зардаг хүмүүс орлогын эх үүсвэрээ алдах тул бид хөнгөлөлт татаас олгож шинэ нөхцөлд дасан зохицоход тусална” гэж амлажээ.
#МЦогзолмаа орчуулав.
Өмнөд Солонгос нохой идэхийг хориглох хууль батална
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
УБ-т шөнөдөө -11 градус, өдөртөө 0 градус4 цаг 12 мин
-
АНУ: Украин ялалт төдийгүй ялагдлаа ч мэдээлэх ёстой15 цаг 53 мин
-
Абу-Дабийн далайн парк Гиннесийн номонд бичигдэв19 цаг 2 мин
-
Японы биологийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн 4 хүн нас баравӨчигдөр 10 цаг 48 мин
-
Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурнаӨчигдөр 08 цаг 03 мин
-
"Iron Maiden" аялан тоглолтондоо "The HU" хамтлагийг урилааУржигдар 19 цаг 08 мин
-
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулнаУржигдар 17 цаг 44 мин
-
Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголооУржигдар 17 цаг 43 мин
-
Хуулийн төслийг хэлэлцлээУржигдар 17 цаг 41 мин
-
Л.Жонсон: АНУ террорист халдлагын талаар мэдсэн ч болиулаагүйУржигдар 17 цаг 13 мин
-
Англи: Ассанжийг АНУ-д шилжүүлэхийг 21 хоног хойшлуулавУржигдар 10 цаг 52 мин
-
Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээУржигдар 08 цаг 05 мин
-
Өсвөр насныхан баатарлаг гавьяа байгуулжээ2024-03-26
-
Английн фермерүүд эсэргүүцэн жагслаа2024-03-26
-
Хуулийн төслийг хэлэлцлээ53 үзсэн
-
Английн фермерүүд эсэргүүцэн жагслаа52 үзсэн
-
УБ-т 7 градус дулаан48 үзсэн
-
УБ-т 7 градус дулаан0 сэтгэгдэл
-
ОХУ: АНУ-ын мэдэгдэл болгон хожим нотолгоо болно0 сэтгэгдэл
-
Европын холбоо АНУ-аас мод түлээ зөөдөг болжээ0 сэтгэгдэл
-
Террористууд насан туршид хоригдоно0 сэтгэгдэл
-
КАНАД УЛС ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО0 сэтгэгдэл