Image description
Монгол охин М.Мишээл АНУ-ын уран сайхны гимнастикийн тэмцээнд түрүүлж алтан медаль гардаж авлаа. Тэр энэ шагналыг туузтай үзүүлбэрээр хүртжээ. Мишээл одоо 12 настай, тэр дөрөв дэх жилдээ уран сайхны гимнастикаар хичээллэж байна. Америкийн уран сайхны гимнастикийн 2021 оны аваргыг шалгаруулах тэмцээн 6 сарын 9-нөөс 13-ны хооронд Индиана мужийн Индианаполис хотод болжээ. 
“Миний охин ийм өндөр амжилт гаргасанд би их баярлаж байна. Охин маань 4 ангилалд оролцож, нийтээр байр эзлүүлэхэд 8-р байранд орсон. Манай гэр бүл 14 жил Америкт амьдарч байгаа. Бид одоо Калифорни мужийн Лос-Анжелес хотод амьдардаг. Аварга шалгаруулах энэ тэмцээнд оролцохын тулд манай гэр бүл 3300 км замыг тууллаа. Миний охин Мишээл анх удаа 2019 онд Америкийн уран сайхны гимнастикийн тэмцээнд оролцсон билээ. Харин 2020 онд Цар тахлын улмаас аварга шалгаруулах тэмцээнийг хойшлуулсан юм” хэмээн Мишээлийн аав Б.Мөнхбилэг ярилаа.