Image description
Португал улсын шигшээ багийн тамирчин, “Ювентус” багийн довтлогч Криштиан Роналдо дэлхийн шинэ, дээд амжилт тогтоолоо, тэр бол Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах 5 тэмцээнд оролцсон манай гарагийн анхны хөлбөмбөгчин. Португал улсын шигшээ баг Унгартай тоглох үеэр Роналдо 2 гоол оруулж бас нэг дээд амжилтын эзэн болов, өөрөөр хэлбэл тэр Европын аваргын тэмцээнд 11 гоол оруулсан цорын ганц хөлбөмбөгчин. Түүний дараа Францын тамирчин Мишель Платини бичигдлээ, тэр Европын аваргын тэмцээнд 9 гоол оруулаад байна. Нэмж өгүүлэхэд, Португал улсын баг Унгарыг 3:0 харьцаатай ялсан билээ. 36 настай Криштиан Роналдогийн ээж Долореш Авейру сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Миний хүү маш сайн байгаа, тэр мэргэжлийн хөлбөмбөгт дахиж 3 жил тоглоно” гэж ярьжээ.
Сонирхуулахад, Криштиан Роналдогоос болж “Coca-Cola” компанид их хэмжээний алдагдал учирчээ. Дээрх зургийг анзаарав уу? Роналдо өмнө нь өрөөтэй байсан 2 ширхэг ундааг авч зайлуулахдаа “Хийжүүлээгүй ус уухыг уриалж байна” гэж олон нийтэд хандан хэлжээ. “Кока кола” компани бол уг нь тэмцээний ивээн тэтгэгч билээ. Алдарт хөлбөмбөгчний энэ үйлдлийн дараа “Coca-Cola” компаний капитал 4 сая доллараар багасчээ.