Социалист Вьетнам улсын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук өөрийн хүслээр мягмар гарагт огцорсон тухай Үндэсний хурлын Байнгын комиссын нэрийн өмнөөс тэргүүлэгч Выонг Динь Хюэ мэдэгдсэн гэж “VnExpress” дамжууллаа. Үндэсний хурал бол энэ улсын нэг танхимтай парламент юм байна. Нгуен Суан Фук энэ удаа Ерөнхийлөгчийн суудлаа өгснөөс гадна Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн тэргүүлэгч, Коммунист намын Төв хорооны Улстөрийн товчооны гишүүн зэрэг олон албан тушаалаас сайн дураар татгалзсан аж.
“Өндөр албан тушаалтай олон түшмэл, түүний дотор 2 Шадар сайд, 3 сайд ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж алдаа дутагдал гаргасан. Тэд мөн ковидын эсрэг кампанит ажлын үеэр дэгдсэн томоохон авлигын хэрэгтэй холбоотой. Ерөнхийлөгч өөртөө улстөрийн хариуцлага хүлээж огцорлоо” хэмээн Вьетнамын Коммунист намын Төв хорооны тогтоолд онцлон тэмдэглэжээ.
Үндэсний хурлын ээлжит бус хуралдаанаар Дэд ерөнхийлөгч Во Тхи Ань Суаныг өнөөдөр буюу лхагва гарагт Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Во Тхи Ань Суан 1970 онд төрсөн, 2021 оны 4 сараас Дэд ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байв. Тэрбээр Үндэсний хурал шинэ Ерөнхийлөгчийг сонгох хүртэл энэ албан тушаалд ажиллана.
Вьетнам эм Ерөнхийлөгчтэй болов
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус5 цаг 30 мин
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ19 цаг 2 мин
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн21 цаг 22 мин
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!Өчигдөр 12 цаг 12 мин
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайӨчигдөр 08 цаг 27 мин
-
ОХУ, Азербайжан 2 хамтарч асар том төслийг хэрэгжүүлнэУржигдар 18 цаг 17 мин
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэвУржигдар 15 цаг 55 мин
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлааУржигдар 11 цаг 10 мин
-
Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайУржигдар 08 цаг 01 мин
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2024-04-22
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв71 үзсэн
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай0 сэтгэгдэл
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалав0 сэтгэгдэл
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл