Image description

Сонгуульд нэр дэвшигчид энэ жилээс АТГ-т цахимаар ХОМ-ээ мэдүүлэх үүрэг хүлээсэн. ХОМ мэдүүлэх хуулийн хугацаа энэ сарын 17-19-нд үргэлжилсэн бөгөөд АТГ-аас "нэр дэвшигчид хөрөнгө, орлогоо мэдүүлсэн эсэх талаарх лавлагаа"-г өчигдөр СЕХ-нд хүргүүлжээ. 

Цахим системд нийт 13 нам, 4 эвсэл, бие даагч нийт 698 нэр дэвшигчийн эрхийг үүсгэснээс хуулийн хугацаа дуусахад 647 нь мэдүүлгээ баталгаажуулсан. 51 нэр дэвшигч ХОМ-ээ бүртгүүлээгүй байна. 

Тэгвэл хуулиараа эдгээр 51 нэр дэвшигч 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй болж байгаа юм.