Туркийн аюулгүйн албаныхан 10 сарын 3-нд өргөн цар хүрээтэй “Баатрууд” ажиллагааг орон даяар явуулав. "64 мужид уг ажиллагааг явуулсны үр дүнд 928 хүнийг террорист үйл ажиллагаанд хамаатай гэж үзэн баривчиллаа. Мөн бүртгэлгүй 744 галт зэвсгийг хураасан" хэмээн тус орны Дотоод хэргийн сайд Али Ерликая мэдэгдлээ.
Турк улсын Анкара хотод 10 сарын 1-ний өглөө парламент ба Дотоод хэргийн яамын гадаа дэлбэрэлт болсны дараа эрх баригчид ийм ажиллагаа явуулахаар шийджээ. Тус орны парламент зуны амралтын дараа цугларч хуралдахаас хэдэн цагийн өмнө энэ дэлбэрэлт болсон. Энэ алан хядах ажиллагааны хариуцлагыг Турк дэх Курдистаны ажилчны нам өөртөө хүлээжээ. "2 террорист уг дэлбэрэлтийг зохион байгуулсан, нэг нь өөрийгөө дэлбэлсэн, нөгөөг шууд устгалаа. Алан хядагчдын нэг нь Курдистаны ажилчны намын гишүүн байсныг бид олж тогтоож чадлаа. Энэ үеэр 2 цагдаа шархдав, ээг нь цээжиндээ, нөгөө нь 2 хөл болон нүдэндээ" хэмээн ДХ-ийн сайд өмнө нь мэдээлсэн билээ.
Нэмж өгүүлэхэд, Анкарад дэлбэрэлт болсноос хойш хэдэн цагийн дараа Туркийн армийн байлдааны онгоцууд Ирак улсын хойд хэсэгт байрласан Курдын босогчдын 20 объектод цохилт өгчээ.
Турк 928 хүнийг терроризмд сэжиглэн баривчилжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА1 цаг 56 мин
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус7 цаг 6 мин
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ20 цаг 38 мин
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн22 цаг 58 мин
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!Өчигдөр 12 цаг 12 мин
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайӨчигдөр 08 цаг 27 мин
-
ОХУ, Азербайжан 2 хамтарч асар том төслийг хэрэгжүүлнэУржигдар 18 цаг 17 мин
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэвУржигдар 15 цаг 55 мин
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлааУржигдар 11 цаг 10 мин
-
Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайУржигдар 08 цаг 01 мин
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2024-04-22
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв71 үзсэн
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалав0 сэтгэгдэл
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл