АНУ-ын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн Вивек Рамасвами алдартай тоймч, хөтлөгч Такер Карлсонд ярилцлага өгчээ. Бүгд Найрамдах намын дотоод сунгаанд оролцогчдоос ганцхан Вивек Рамасвами "Ирантай дайтах нь Америкийн үндэсний ашиг сонирхолд нийцэхгүй" гэж мэдэгдсэн. Үүнээс болоод Дэд ерөнхийлөгч асан Майк Пенс түүнийг эх оронч биш гэх зэргээр шүүмжилжээ.
“Иранд дайн зарлах нь АНУ-ын ашиг сонирхолд нийцэхгүй талаар би өнөөгийн хямралаас бүр өмнө, хүмүүс эрүүл саруул сэтгэдэг байхад ярьж байсан даа.... Израилийн эсрэг хийсэн халдлага бол бүдүүлэг, дундад зууны хэрцгий бөгөөд буруу үйлдэл гэсэн тантай санал нэг байна. Израиль бол өөрийгөө хамгаалах, бие даан оршин тогтнох бүрэн эрхтэй үндэстэн. Бид тэднийг ёс суртахууны хувьд, дипломат сувгаар бүрэн дэмжих ёстой. Мөн холбоотны хувьд ч гэсэн... Гэхдээ энд хэн ч ам нээгээгүй нэг зүйл бий. Америк болон Израилийн тагнуулынхан, ерөөсөө Израилийн батлан хамгаалах салбар яагаад бүтэлгүйтэв? Бүгд л энэ асуудлыг дараа гэж хойш тавьж байх шиг. Харин миний бодлоор Израиль үүнийг яг одоо тодруулах ёстой... Тагнуул, батлан хамгаалахад ерөөсөө яаж яваад ийм гүн гүнзгий ангал нүх гарчихав?... Энэ бол АНУ-д бас нэг сургамж шүү.... Израилийнх шиг гэнэтийн халдлага довтолгоонд өртөхгүйн тулд тэдний эмгэнэлт явдлаас сургамж авбал зохино. Ер нь энд манайхны авах олон сургамж байна.... Нэг жишээ: Хэрэв удирдлага маань Израилийн нөхцөл байдлыг буруу үнэлж дүгнэх юм бол АНУ-д ч яг ийм юм болж магадгүй. Тэгээд ч бид холбоотнууд, тэдний хувьд эмзэг, эрсдэлтэй бүхэн манайд ч бас ялгаагүй тохиож болзошгүй гэдгийг ухамсарлах ёстой. Үүнээс сэргийлэхийн тулд бид хилээ хамгаалах, бусдыг санхүүжүүлэхээ болих... зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй. АНУ-ын олон гай зовлонгийн нэг нь муу зуршил. Бид өөрсдөө дампуурсан байж дайтагч талуудыг хоёуланг санхүүжүүлдэг. Уг нь дайн дажнаас сэргийлж зайлсхийх ёстой баймаарсан. ХАМАС-ын гарт дам аргаар очсон мөнгө -6 тэрбум долларыг сана даа. Үүнийг саяхан л бид Иранд төлөөс болгож өгсөн. Энэ үнэхээр сүйрэл! Бид одоо үнэн хэрэгтээ дайтагч 2 талыг санхүүжүүлж байна. Уг нь ийм дайн дэгдэх ёсгүй. Вашингтон дайн дажин гарахаас сэргийлэхийн оронд 2 талыг хоёуланг нь шууд ба шууд бусаар санхүүжүүлдэг, энэ нь Украины төдийгүй Израилийн зөрчилд ч хамаатай. Ер нь Америк ийм муу зуршлаасаа ангижрах ёстой. Орос ба Украины дайн ч гэсэн ялгаагүй.... Бодоод үз дээ, бид өөрсдөө АНУ-д нефть олборлолтыг хэцүү, төвөгтэй болгосон улс. Одоо Америкийн мөнгийг Оростой үзэлцэж буй Украин руу илгээж байна. Энэ бол ерөөсөө АНУ-ын муу зуршил.... Америкийн ашиг сонирхлын төлөө санаа тавьдаг тийм лидерүүд энд бидэнд хэрэгтэй байна" гэж Вивек Рамасвами ярилаа.
#МЦогзолмаа орчуулав.
АНУ мөргөлдөөний 2 талыг хоёуланг санхүүжүүлдэг муу зуршилтай
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна9 цаг 17 мин
-
Хуулийн төслийг хэлэлцлээ23 цаг 39 мин
-
Л.Жонсон: АНУ террорист халдлагын талаар мэдсэн ч болиулаагүйӨчигдөр 17 цаг 13 мин
-
Англи: Ассанжийг АНУ-д шилжүүлэхийг 21 хоног хойшлуулавӨчигдөр 10 цаг 52 мин
-
Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээӨчигдөр 08 цаг 05 мин
-
Өсвөр насныхан баатарлаг гавьяа байгуулжээУржигдар 19 цаг 54 мин
-
Белорусс бүсгүй улсынхаа анхны сансрын нисгэгч болжээУржигдар 16 цаг 27 мин
-
Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстойУржигдар 13 цаг 07 мин
-
Английн фермерүүд эсэргүүцэн жагслааУржигдар 09 цаг 38 мин
-
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээУржигдар 08 цаг 03 мин
-
Террористууд насан туршид хоригдоно2024-03-25
-
Казахстан 18 шинэ хоттой болно83 үзсэн
-
Английн фермерүүд эсэргүүцэн жагслаа52 үзсэн
-
Хуулийн төслийг хэлэлцлээ51 үзсэн
-
УБ-т 7 градус дулаан45 үзсэн
-
УБ-т +5 градус0 сэтгэгдэл
-
Казахстан 18 шинэ хоттой болно0 сэтгэгдэл
-
УБ-т 7 градус дулаан0 сэтгэгдэл
-
ОХУ: АНУ-ын мэдэгдэл болгон хожим нотолгоо болно0 сэтгэгдэл
-
Европын холбоо АНУ-аас мод түлээ зөөдөг болжээ0 сэтгэгдэл