АНУ-ын Төрийн департаментын экс ажилтан Мэттью Хо 10 сарын 23-нд “Dialogue Works”-т ярилцлага өгчээ. “АНУ үнэндээ Украин, Израиль зэрэг бусад орны асуудлыг үл тоомсорлодог, ер нь хэзээ ч тэдний хувь заяанд санаа тавьдаггүй. Америкчууд зүгээр л бусдын дайныг санхүүжүүлж ашиг хонжоо олдог. Дайн дажин бол АНУ-ын цэргийн үйлдвэрлэлд нэн ашигтай. Үүн дээр л Америкийн бүх улстөр суурилдаг. Конгрессийн өгсөн олон тэрбум долларын дийлэнх хэсэг нь шууд Америкийн зэр зэвсгийн компаниудад очдог... 74 тэрбум долларын 61 тэрбумыг Украинд, 14 тэрбумыг Израильд амласан. Гэхдээ Украинд амласан тэр 61 тэрбум долларын талаас илүү нь шууд АНУ-ын цэргийн үйлдвэрлэлийн комплекст очиж байна... Украин болон Израильд илгээх буу сум, танк техник, тоног төхөөрөмж болон өөрийн нөөцийг шинэчлэх гэх мэтээр. АНУ өмнө нь Украинд нийлүүлж байснаа одоо Израиль руу илгээж байгаа.... Энэ бол мөчлөгт процесс, олон жил үргэлжилж байна. АНУ-ын цэргийн үйлдвэрлэл нь улстөрдөө нөлөөлдөг. Манай гадаад бодлого бол итгэмээргүй цэрэгжиж дайнжсан. Өөр хувилбар угаасаа байгаа ч үгүй. Мэдээж энэ нь өөр бусад эх үүсвэрээр нөхөгддөг. Гэсэн хэдий ч ийм бодлого эцсийн бүлэгт үр шимээ өгдөг гэсэн итгэл үнэмшлийг бий болгосон. Конгресс жилээс жилд хэдэн зуун тэрбум долларыг Батлан хамгаалах яамд өгдөг, үүний тал нь зэр зэвсэг үйлдвэрлэгчдэд очдог” гэж Мэттью Хо ярилаа.
#МЦогзолмаа орчуулав.
Dialogue Works: АНУ бусдын дайныг санхүүжүүлж ашиг олдог
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв15 цаг 57 мин
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай18 цаг 19 мин
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалавУржигдар 18 цаг 45 мин
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутайУржигдар 15 цаг 00 мин
-
Манай ЭМ-ийн салбар Дэлхийн түвшинд хүрсэн үйлчилгээг үзүүлэх боломжтойУржигдар 13 цаг 44 мин
-
НҮБ: Палестиныг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэнэУржигдар 10 цаг 51 мин
-
Зарим нутгаар бороо, нойтон цастайУржигдар 07 цаг 57 мин
-
УБ-т 12 градус дулаан2024-04-17
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа2024-04-16
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр210 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа93 үзсэн
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв52 үзсэн
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр1 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -6 градус, өдөртөө +13 градус0 сэтгэгдэл
-
Аргентины Ерөнхийлөгч амрагаасаа хагацжээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан0 сэтгэгдэл
-
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдов0 сэтгэгдэл
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа0 сэтгэгдэл
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл