Image description
Испани улсын эрдэм шинжилгээ, судалгааны Дээд зөвлөлийн ажилтан, вирүс судлаач  Маргарита дель Валь “Дэлхийн улс орнууд хүн амаа вакцинжуулж байгаа ч ойрын жилүүдэд коронавирүсийн эсрэг сүргийн дархлаа тогтохгүй гэсэн онолыг би дэвшүүлж байна. Вакцин тариулсан хүмүүст коронавирүсийн халдвар огт тусахаа (бараг) больсон цагт л сүргийн дархлаа тогтох юм.... Вакцинжуулалтад хамрагдсан хүмүүс уг нь хавьталд орсон бусад хүнд халдвар тараах ёсгүй. Гэвч одоогоор ийм вакцин байхгүй, ойрын хугацаанд бий болохгүй шинжтэй... Мэдээж, одоо ашиглаж байгаа вакцинууд ковидын хүндрэлээс үнэхээр хамгаалж чадаж байгаа. Ганц жишээ дурдахад, Ахмад настнуудын асрах газрын хөгшдийг бүгдийг вакцинжуулсан, мөн тэндхийн ажилтнуудыг ч гэсэн. Иймээс тэд ковидын хөнгөн хэлбэрээр өвчилж байна” хэмээн мэдэгдлээ. 
“Цар тахал дахин хэдэн жил үргэлжлэх төлөвтэй. Испанид дахин шинэ давалгаа дэгдэх нь гарцаагүй. Гэхдээ эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх өвчтөнүүдийн тоо буурна, үхэл ч цөөрнө. Яагаад гэвэл Испани улс хүн амынхаа өндөр эрсдэлтэй бүлэгт багтах хүмүүсийг аль хэдийн вакцинжуулалтад хамруулсан билээ. Харин вирүс цаашид ч мутацид орсоор байх болно, аливаа амьд организмын адил” хэмээн вирусологч Маргарита дель Валь тайлбарлажээ.