Image description
Оросын Москва орчмын Жуковский хотод өнөөдөр “МАКС 2021” Олон улсын нисэх-сансрын үзэсгэлэн нээгдлээ. ОХУ болон дэлхийн олон орны нийт 479 оролцогч энэхүү дэлхийд томоохон үзэсгэлэнд оролцож байна. Тухайлбал, “Airbus”, “Boeing”, Францын “Safran”, Германы “MTU Maintenance”, Орос-Энэтхэгийн “BrahMos Aerospace”, Чехийн “Aircraft Industries (Let Kunovice)” зэрэг, харин Бразил улсын “Embraer” онлайн оролцох аж. Оросууд энд олон шинэ техникээ танилцуулна, “Ростех”-н шинэ сөнөөгч, “SSJ-100” усан онгоцын бизнес хувилбар, мөн ПД-14 хөдөлгүүртэй Ил-114-300 ба МС-21-310 зорчигч тээврийн онгоц, Ми-171А3, Ка-32А11М, VRT500 ба Ансат-М нисдэг тэрэг. Мэдээж, “Скаут”, “Надежда” нисдэг тэрэг, V үеийн сөнөөгч Су-57, АН-2-г орлох ЛМС-901 “Байкал”.... Гадаад үйлдвэрлэгчдийн заримаас дурдвал: “А350-1000”, “L-410NG”. 
Үзэсгэлэнгийн ажил хэргийн хөтөлбөр 7 сарын 23 хүртэл үргэлжилнэ, харин 7 сарын 21-25-нд олон нийтэд хаалгаа нээж сонирхуулах аж. Оросын уран нислэгийн алдартай багууд “Стрижи”, “Русские витязи”, “Беркуты”, “Соколы России” болон Энэтхэгийн “Sarang” баг үзэсгэлэнгийн үеэр ур чадвараа харуулах болно.