Image description
Израилийн Тель-Авив бол энэ дэлхийн нохойд хамгийн дуртай хот, эндхийн 11 иргэн тутмын 1 нь нохой тэжээдэг юм байна. Тель-Авив хотод нохой сахилуулж зугаалуулах зориулалттай олон цэцэрлэгт хүрээлэн бий, түүнчлэн нохойн ялгадсыг цуглуулах уут савыг үнэгүй олгодог аж. Гэсэн ч зарим хүн нохойны баас ялгадсаа цэвэрлэхгүй орхидог учраас хотын захиргаа сар тутам 500 кг баас ялгадсыг цэвэрлэж ариутган халдваргүйжүүлэх зэргээр  нэмэлт зардал гаргадаг юм байна. Харин одоо хотын удирдах хүмүүс хариуцлагагүй иргэдээ шийтгэх шинэ арга бодож олон хэрэгжүүлэхээр зэхжээ. 
Нохдын эзэд үүнээс хойш нохой эзэмших зөвшөөрлөө сунгуулах бичиг авахдаа ДНК-н дээж авч ирэх ёстой болжээ, өөрийн биш нохойны шүү. Хэрэв нохдоо салхилуулсны дараа баас ялгадсыг нь цэвэрлээгүй орхисон зөрчил илэрвэл хотын байцаагч нар цуглуулж авна. Дараа нь үндсэн баазад байгаа ДНК-н загвартай харьцуулж шалган хэний нохой болохыг тогтоох юм. Тэгээд торгуулийг шуудангаар нохдын эздэд илгээнэ, мөн ДНК-н тест хийсэн зардлыг бас нохойн эзэд төлөх ёстой хэмээн Тел-Авив хотын хэвлэлийн алба мэдээллээ. Гэхдээ хариуцлагагүй иргэдтэй тэмцэх ийм ярвигтай арга эдийн засгийн хувьд хэмнэлттэй байх эсэх тал дээр тус орны тоймчид, шинжээчид санал зөрөлдөн хоёр хуваагдаад байна.