ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт сансрын салбарын залуу эрдэмтэд, мэргэжилтнүүдтэй уулзжээ. “Манайх сансрын станцын эхний модулиа 2027 онд дэлхийн орбит руу хөөргөнө. Сансарт ажил тасалдалгүй явагдахад голлон анхаарч байна. Олон улсын сансрын станцын нөөц шавхагдах үед Оросын сансрын станц бүрэн хүчээр ажиллах ёстой. Путин энэ уулзалтын үеэр сансрын салбарын ажилтнуудын авдаг цалин хөлсийг сонсоод ихэд гайхаж, цалин нэмэх асуудлыг Засгийн газарт даалгана гэж амлав. Яагаад гэвэл, тэдний цалин нь бүс нутгийн дунджаас ч доогуур ажээ. “Роскосмос” төрийн корпорациас мэргэжилтнүүд гарч хувийн салбарт орж буй гол шалтгаан нь энэ гэж салбарынхан ярилаа.... Түүнчлэн Путин энэ салбарын мэргэжилтнүүдэд ипотекийн хөнгөлөлт олгох асуудлыг авч хэлэлцэнэ гэжээ.
Дашрамд дурдахад, Оросууд 2027-2032 онд өөрийн сансрын станцаа барьж дуусгана. Харин.Олон улсын сансрын станц 2028 он хүртэл ажиллах юм байна. Түүнээс гадна Орос 2036 он гэхэд дэлхийн тойрог зам дээрх хиймэл дагуул, сансрын аппарат зэргийн тоог 9 дахин нэмэхээр төлөвлөжээ.
"Роскосмосын үйлчилгээг төлбөртэй болгохыг санал болгож байна, энэ нь өрсөлдөөнийг хөгжүүлж зах зээлийн механизмыг зохицуулахад чухал бас бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх юм. Олсон мөнгөө хиймэл дагуулыг хөгжүүлэхэд чиглүүлж болно. Төрийн байгууллагууд одоо “Роскосмос” агентлагийг бүтээгдэхүүнийг ихэнхдээ үнэ төлбөргүй авдаг. Ийм нөхцөлд хувийн компаниуд энэ салбарт ажиллах их хэцүү. Мөн төрийн корпораци ч өөрөө бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэхэд хойрго хандах магадлалтай. Сансрын үйлчилгээг ард иргэдэд болон бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгох ажиллагааг түргэвчлэх ёстой. Ийм үйлчилгээ нь эколог, цаг уур, тээвэр ба логистик гудмыг өргөтгөж тэлэх зэрэг асуудлыг үр өгөөжтэй шийдэх шинэ замыг нээж өгөх юм... Хиймэл дагуул, сансрын аппарат хөөргөх үнэ ханшийг огцом хямдруулах ёстой.... Ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлдэх, сансрын салбарт инновацийг идэвхжүүлэхэд энэ их чухал. Сургуулийн хиймэл дагуулын хөтөлбөрийг өргөжүүлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тэлэх, сансрын инновацийн салбарт тэмцээн уралдаан зохион явуулахыг зохих албан тушаалтнуудад үүрэг болгож байна.... Технологийн хувийн компаниудыг сансрын дэд бүтцэд оруулах хэрэгтэй" гэж Ерөнхийлөгч Путин ярилаа. Энэ үеэр Путинд “Амур-СПГ” дунд ангиллын, олон удаагийн пуужин тээвэрлэгч, “Тэнгэрийн заадас” сансрын мониторинг систем, “Скиф-Д” болон “Марафон” хиймэл дагуулуудыг үзүүлжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Путин: 2027 оноос сансрын станцаа байгуулж эхэлнэ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ5 цаг 6 мин
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн7 цаг 26 мин
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!11 цаг 48 мин
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай15 цаг 33 мин
-
ОХУ, Азербайжан 2 хамтарч асар том төслийг хэрэгжүүлнэУржигдар 18 цаг 17 мин
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэвУржигдар 15 цаг 55 мин
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлааУржигдар 11 цаг 10 мин
-
Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайУржигдар 08 цаг 01 мин
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2024-04-22
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна2024-04-22
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус2024-04-22
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв65 үзсэн
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай52 үзсэн
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай0 сэтгэгдэл
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалав0 сэтгэгдэл
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл