Казахстан улсын Үндэсний эдийн засгийн сайд Алибек Куантыров “Манай орон 2024 оноос тансаг хэрэглээний татвартай болохоор төлөвлөж байна. Бид 2023 оноос Татварын шинэ хуулин дээр идэвхтэй ажиллаж дуусгана. Намар гэхэд хуулийн төслөө парламентад хэлэлцүүлэхээр оруулах байх. Шинэ хууль 2024 оноос хэрэгжиж эхэлнэ. Татварын шинэ хуулинд мэдээж тансаг хэрэглээний татварыг тусгах болно” хэмээн мэдэгдлээ. “Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ард түмэнд хандан үг хэлэхдээ Татварын шинэ хуулийн тухай дурдсан билээ. Асар үнэтэй үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл зэргийг худалдаж авах үед тансаг хэрэглээний татварыг авах болно, гэхдээ энэ нь дундаж ангид хамааралгүй байх ёстой тухай Ерөнхийлөгч анхааруулсан” гэж Ерөнхий сайдын орлогч, Сангийн сайд Ерулан Жамаубаев хэлжээ. “Тансаг хэрэглээний татварын хувилбарыг одоо ид авч хэлэлцэж байна. Үл хөдлөхийн объектыг 2-3 ба түүнээс дээш хэмжээгээр эзэмшдэг хүмүүст ийм татварыг ногдуулах тухай санал гарсан. Ер нь татвар төлж чадах хөрөнгө чинээтэй хүмүүсээс л энэ татварыг авна. Өөрөөр хэлбэл, татвар төлсөн ч нээх хотойхгүй хүмүүс гэсэн үг. Үл хөдлөх хөрөнгөөс гадна эртний эдлэл, өндөр үнэтэй авто машин зэрэг тансаг хэрэглээтэй баячуудад хамаатай энэ татварын хуулийн төслийг 2023 оны эхний хагас жилд ерөнхийдөө багтаж гаргах болно" гэж Казахстаны сайд Алибек Куантыров ярилаа.
Казахстан тансаг хэрэглээний татвартай болно
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав6 цаг 15 мин
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА7 цаг 21 мин
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус12 цаг 30 мин
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээӨчигдөр 18 цаг 54 мин
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэнӨчигдөр 16 цаг 34 мин
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!Өчигдөр 12 цаг 12 мин
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайӨчигдөр 08 цаг 27 мин
-
ОХУ, Азербайжан 2 хамтарч асар том төслийг хэрэгжүүлнэУржигдар 18 цаг 17 мин
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэвУржигдар 15 цаг 55 мин
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлааУржигдар 11 цаг 10 мин
-
Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайУржигдар 08 цаг 01 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв72 үзсэн
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл