ОХУ-ын Дагестаны Махачкала хотын нисэх онгоцны буудалд ням гарагийн орой Израилийн Тель-Авиваас ирсэн онгоц буух үеэр эмх замбараагүй дэгджээ. Дагестанчууд уг нв Палестин-Израилийн дайныг эсэргүүцсэн ажиллагаа зохион байгуулсан аж. Палестиныг дэмжин Израилийг эсэргүүцсэн энэ цуглааныг зарим нь ашиглаж үймээн самуун дэгдээхийг оролджээ. Зарим залуус хашааг давж нислэгийн зурвас болон онгоцны буудлын барилга руу нэвтэрчээ.
30 орчим хүн шархдаж бэртсэний дунд цагдаа нар ч байв.10 гаруй хүн эмнэлэгт хэвтсэн ба 2 хүний биеийн байдал нилээд хүнд байна. Үймээн самуунд 150 гаруй хүн идэвхтэй оролцсон, 72-ыг баривчилсан гэж цагдаагийнхан мэдээлэв. Израилиас ирсэн онгоцны зорчигчид нөхцөл байдал намдтал олон цаг онгоцондоо хүлээсэн аж. Эмх замбараагүй явдлаас болж Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Хятадад хийж байсан айлчлалаа тасалж яаралтай буцаж иржээ.
Энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Путин “Махачкала хотын нисэх онгоцны буудалд үүссэн эмх замбараагүй явдлыг Өрнөдийн тусгай албад нийгмийн сүлжээгээр дамжуулан зохион байгуулсан, Украины газар нутаас. Мэдээж Украины тусгай албад ч үүнд оролцсон... Тэд ил тод, бүдүүлэг хөдөлж байна” гэжээ. Харин Дагестаны тэргүүн Сергей Меликов “Онгоцны буудалд үймээн дэгдээж баривчлагдсан хүмүүст эрүүгийн хэрэг нээж шалгаж байна. Тэд хуулийг бүдүүлгэр зөрчсөн, бүгд зохих хариуцлагаа хүлээх болно. Хэнд ч ямар ч өршөөл үзүүлэхгүй” гэж мэдэгдэв. Дагестаны муфтий Ахмад Абдулаев сүсэгтнүүдэд хандан “Өнөөдрийн ажиллагаанд оролцсон хүмүүс алдаа хийлээ. Энэ асуудлыг ийм замаар шийддэггүй юмаа. Асар их тэвчээр, тайван байдал хэрэгтэй байна” гэж уриалжээ.
Эмх замбараагүй байдлаас болж онгоцны буудалд учирсан гарз хохирлыг хэдэн сая рублиэр үнэлжээ. "Онгоцны буудлыг сэргээн засварлаж дууссан, одоо хэвийн ажиллаж байна" гэж ОХУ, Дагестаны албаны хүмүүс мэдэгдлээ.
#МЦогзолмаа орчуулав.
Дагестанд үймээн самуун дэгджээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ14 цаг 4 мин
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн16 цаг 24 мин
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!20 цаг 46 мин
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайӨчигдөр 08 цаг 27 мин
-
ОХУ, Азербайжан 2 хамтарч асар том төслийг хэрэгжүүлнэУржигдар 18 цаг 17 мин
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэвУржигдар 15 цаг 55 мин
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлааУржигдар 11 цаг 10 мин
-
Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайУржигдар 08 цаг 01 мин
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2024-04-22
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна2024-04-22
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус2024-04-22
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв70 үзсэн
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай0 сэтгэгдэл
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалав0 сэтгэгдэл
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл