Аргентины Шигшээ багийн ахлагч, "Интер Майами" клубын довтлогч Лионель Месси “Оны шилдэг тоглогч”-оор шалгарч 8 дахь удаагаа “Алтан бөмбөг” шагнал хүртэж дээд амжилт тогтоов. Хөлбөмбөгийн Оскар гэгддэг энэ шагналын төлөө мөн Францын хөлбөмбөгчин, "Сен-Жермен" багийн тоглогч Килиан Мбаппе, бас Норвегийн тамирчин, "Манчестер Сити"-н Эрлинг Холанд нар 36 настай Месситэй өрсөлджээ.
Месси шагнал хүртэхдээ “Энэ бол Аргентины хувьд сайхан бэлэг. Гэхдээ Холланд, Мбаппе нарыг мартаж болохгүй, тэдний хувьд энэ улирал үнэхээр сайн, сэтгэгдэл төрүүлэм байсан. Тэд ойрын хугацаанд энэ шагналыг хүртэх нь ойлгомжтой. Тэд сайн өрсөлдөгчид, хоёулаа энэ жил энэ шагналыг хүртэх гавьяатай улс... Миний карьер ийм байна гэж би огт төсөөлж байгаагүй. Би их азтай хүн. Би дэлхийн шилдэг багт, түүхэн шилдэг багт багтсаны ачаар ийм олон хувийн шагнал хүртлээ. Аргентины шигшээд миний хувьд амаргүй, хүнд үе ч байсан, гэвч би бууж өгөөгүй. Бид Америкийн цомыг хожсон, Дэлхийн аваргын шагнал хүртлээ. Чухам ийм учраас би бууж өгөөгүй бүгдийг даван туулснаараа бахархаж байна. Аргентины шигшээ багийн тусламжгүйгээр би энэ шагналыг авч чадахгүй байсан” гэж хэлжээ. Түүний шүтэн бишрэгчид өнөөдөр нийгмийн сүлжээгээр “GOAT” (Greatest Of All Time) хэмээн давалгаалж байна.
Дашрамд дурдахад, Португалийн алдарт хөлбөмбөгчин Криштиан Роналдо 5 удаа “Алтан бөмбөг” авсан ч 2003 оноос хойш энэ шагналд нэр дэвшээгүй.
“Алтан бөмбөг” шагналын эмэгтэй ангилалд Айтана БОНМАТИ шалгарсан бол "Оны шилдэг клуб"-ээр “МАНЧЕСТЕР СИТИ” тодорсон. Харин эмэгтэй ангилалд “БАРСЕЛОНА” тэргүүлжээ. “Шилдэг гоолч” шагналыг Эрлинг ХОЛАНД, "Шилдэг хаалгач" шагналыг Эмилиано МАРТИНЕС, "Хамгийн залуу хөлбөмбөгчин"-өөр Жуд БЕЛЛИНГЕМ, "Буяны үйлсээр тэргүүлэгч" шагналыг Винисиус ЖУНИОР нар хүртлээ.
Месси 8 дахь "Алтан бөмбөг"-өө авав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ14 цаг 7 мин
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн16 цаг 27 мин
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!20 цаг 49 мин
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайӨчигдөр 08 цаг 27 мин
-
ОХУ, Азербайжан 2 хамтарч асар том төслийг хэрэгжүүлнэУржигдар 18 цаг 17 мин
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэвУржигдар 15 цаг 55 мин
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлааУржигдар 11 цаг 10 мин
-
Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайУржигдар 08 цаг 01 мин
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2024-04-22
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна2024-04-22
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус2024-04-22
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв70 үзсэн
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай0 сэтгэгдэл
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалав0 сэтгэгдэл
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл