---“Fox News” телевизийн хөтлөгч Шон Хэннитийн шоугаас---
Байден үнэндээ Америкийг сүйрүүлж байна. Түүний удирдлаган дор Америк төдийгүй дэлхий дахин зовж шаналж байна. Ерөнхийлөгч өөрийн орны дотоод болон гадаад бодлогыг удирдахгүй чадваргүй.
Израилийн цэргүүд өнөөдөр Гаазын зурваст “ХАМАС”-тай байлдаж байна. Израилийн армийн бусад анги нэгтгэл Ливанд “Хезболла”-тай тулалдаж байгаа. Израильчуудыг алж хөнөөж барьцаалдаг алан хядагчдын 300 миль газар доорх сүлжээнд одоо ч америкчууд болон хэдэн зуун хүн барьцаалагдсан хэвээр, Гаазын зурваст газар доор. Израилийн эсрэг явуулж буй “ХАМАС”-ын энэ дайн хэдэн арван жил үргэлжилж байна. Израиль одоо энэ дайнд ялах цаг нь ирлээ....
Үүний зэрэгцээ Америкийн цэргүүд одоо Ирак, Сирид байгаа. Тэдэн рүү тал бүрээс нь бүс нутаг даяар Ираны гар хөл бологчид халдан довтлохоо үргэлжлүүлсээр байна. АНУ-ын онгоц тээвэрлэгч 2 хүчирхэг бүлэг өнөөдөр Газар дундын тэнгист очсон, Израилиас холгүй.
Танай тэр Жо Байден Ерөнхийлөгчийн үед л дэлхий өнөөдөр ийм байдалд ирчихлээ. Өөр нэг өргөн цар хүрээтэй дайн одоохондоо биднээс холгүйхэн “буцалсаар”. Украинд хэдэн зуун мянган амь үрэгдэгсэд, сая сая дүрвэгчид. Яагаад гэвэл, Жо л Оростой дам дайтахыг хүсдэг....
Израиль ба Украины дайн, Иран болон Хятадын улам нэмэгдэж буй нэр нөлөө, өмнөд хил дээрх асуудал, өсөн нэмэгдсээр байгаа инфляци гээд Байден үнэндээ бүгдэд зөвхөн асуудал төвөг учруулахыг л сайн хийдэг....
...Хятад манай оронд орж ирэн Америкийн цэргийн объектуудын ойролцоох хөдөө аж ахуйн эдэлбэр газраас мянга мянган акр-аар худалдан авч байна, бас ранчо. Үүний зэрэгцээ тэд Номхон далайд манай цэргүүд болон холбоотнуудыг сүрдүүлдэг. Тэд тагнуулын аэростатаар манай цэргийн баазууд дээгүүр нисч мэдээлэл цуглуулдаг, олон улсын агаарын орон зайд манай байлдааны сөнөөгч онгоцуудыг өдөөн хатгаж олон улсын төвийг сахисан бүсэд манай флотод заналхийлж байна. Хятадууд ингэж даварч байхад бид зүгээр л өнгөрөөдөг....
Гэтэл манай эдийн засгийг харцгаа. Инфляци улам гаарч орон сууц ч талийж өглөө, 30 жилийн ипотек 8%-иас дээш болсон. Манай оронд антисемитизм, ил тод зүүний фанатизм, үзэн ядалт асар ихээр нэмэгдэж та бидний энэ насандаа үзнэ гэж төсөөлж ч байгаагүй өндөр түвшинд хүрлээ. Танай Байден эх орноо хаост хутгасан нь багадаад дэлхий даяар түгээж тарааж явна даа.
Ингэхэд та нар хил дээрх нөхцөл байдал бүрэн сүйрч мөхсөнийг анзаарсан уу? Жо Байдены үед энэ оны сүүл гэхэд манай хилээр 8 сая гаруй хууль бус цагаачид Америкт орж ирнэ. Эсвэл 9 билүү 10 сая. Энэ бол Нью-Йоркийн хүн амтай дүйж байгаа.
Танай Ерөнхийлөгч Байдены үед улс орны нөхцөл байдал ийм л байна. Дашрамд дурдахад, Ираны 659 хүн хил давж орж иржээ. Иранчууд манай хил дээр юугаа хийж явдаг юм бол? Бас Сирийн 538 хүн. Нэмээд Ойрхи Дорнодоос мянга мянган харийнхан ирсэн нь онцгой анхаарал татаж байна.
Тэд яах гэж ийшээ ирдэг вэ? Тэднийг энд ир гэж хэн мөнгө төлдөг вэ? Хил давж орж ирсэн хүмүүсийг яагаад бодитоор жинхэнээр шалгахгүй байна?
Би та нарт нэг зүйлийг шууд хэлчихье: Дараачийн 9 сарын 11-нийг шууд манай эх орон дотор төлөвлөж зохион байгуулах нь бараг л баталгаатай. Баярлалаа, Жо Байден!
#МЦогзолмаа орчуулав.
Fox News: Байден эх орноо хаост хутгасан нь багадаад дэлхий даяар түгээж явна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хятадууд "ухаалаг", өөрөө гэрэлтдэг волокно бүтээжээ18 цаг 31 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөвӨчигдөр 10 цаг 28 мин
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастайӨчигдөр 08 цаг 06 мин
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалавУржигдар 18 цаг 45 мин
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутайУржигдар 15 цаг 00 мин
-
Манай ЭМ-ийн салбар Дэлхийн түвшинд хүрсэн үйлчилгээг үзүүлэх боломжтойУржигдар 13 цаг 44 мин
-
НҮБ: Палестиныг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэнэУржигдар 10 цаг 51 мин
-
Зарим нутгаар бороо, нойтон цастайУржигдар 07 цаг 57 мин
-
УБ-т 12 градус дулаан2024-04-17
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа2024-04-16
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр212 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа96 үзсэн
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв54 үзсэн
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр1 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -6 градус, өдөртөө +13 градус0 сэтгэгдэл
-
Аргентины Ерөнхийлөгч амрагаасаа хагацжээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан0 сэтгэгдэл
-
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдов0 сэтгэгдэл
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа0 сэтгэгдэл
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл