“2023 он гараад ердөө 22 хоног өнгөрлөө. Гэтэл энэ богино хугацаанд Америк орны нутаг дэвсгэр дээр галт зэвсэг ашиглан олон хүнийг хөнөөсөн гэмт хэрэг хамгийн багаар тооцоход 36 удаа гарчээ. Тиймээс хүмүүсийг олноор устгасан буудлага АНУ-д 2023 оны хуанлийн өдрөөс ч олон үйлдэгдсэн гэж дүгнэж болно” хэмээн “Gun Violence Archive” төрийн бус байгууллага мэдэгдсэнийг “CNN” агентлаг дамжууллаа. Тодруулахад, буудлагын улмаас 4 ба түүнээс олон хүн шархадсан буюу амиа алдсан бол Америк улсад “олон хүнийг хоморголсон буудлага” гэж нэрлэдэг юм байна. Энд буудлага өдөөсөн этгээдийг тооцдоггүй. Харин дэлхийн ихэнх оронд үүнийг “2 ба түүнээс дээш тооны хүн шархадсан буюу амиа алдсан” гэж тодорхойлдог юм.
Хамгийн сүүлд гэхэд, 1 сарын 22-ны ням гарагт шилжих шөнө Хятадын Цагаан сарыг тэмдэглэх үеэр Калифорни мужийн Монтерей Парк хотхоны шөнийн клубт үл мэдэгдэх этгээд буутай орж ирэн хүмүүс рүү гал нээжээ. "Star Ballroom" бүжгийн студид болсон эмгэнэлт явдлын үеэр 10 хүн амиа алдаж мөн тооны хүн шархадсан аж. Эмнэлэгт хүргэгдсэн заримын бие маш хүнд байна. Гэмт хэрэгтэн хэргийн газраас зугтаажээ, Энэ халдлагаас хойш 20 минутын дараа ойролцоох Алхамбра хотын бүжгийн талбайд буу барьсан этгээд орж ирсэн байна. Үйлчлүүлэгчид түүний бууг булаан авмагц хэрэгтэн зугтаажээ. Цагдаа нар түүний бууг шинжилж 72 настай Ху Цан Тран гэгч болохыг тогтоов. Мөн түүний унаж явсан цагаан машиныг эрэн сурвалжлахаар зарлав. Дараа нь сэжигтэн Торранс хотод явааг олжээ. Өөр нэг сайтад бичсэнээр цагдаа нар түүний машин руу дөхөж очих үед Ху Цан Тран өөрийгөө буудсан аж. Түүний хажуугаас бас буу олдсон.... Гэмт хэрэгтэн байнга "Star Ballroom" бүжгийн студид ирдэг байсан тухай гэрчүүд ярьжээ....
Нэмж өгүүлэхэд, Монтерей Парк бол Лос-Анжелес хотоос 16км зайд оршдог. Тэнд 60 мянга орчим хүн амьдардаг, нилээд хувийг азичууд эзэлдэг. Хэрэг гарсан шөнө олон арван мянган азичууд Цагаан сараа гудамжинд тэмдэглэж байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эмгэнэл илэрхийлж орон даяар төрийн далбааг бөхийлгөхийг тушаажээ. “АНУ-д 2022 онд 44 мянга гаруй хүн буудуулж амиа алдсан, эдгээрийн талаас илүү нь амиа хорлолт.... Америкийн 3 хүн тутмын 1 нь галт зэвсэг эзэмшдэг” гэж “Gun Violence Archive” мэдээлэв.
CNN: 2023 онд АНУ-д олон хүн хөнөөсөн буудлага 36 удаа гарав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хятадууд "ухаалаг", өөрөө гэрэлтдэг волокно бүтээжээӨчигдөр 18 цаг 24 мин
-
2009 оноос хойш төрсөн бол хэзээ ч тамхи худалдаж авах эрхгүйӨчигдөр 16 цаг 17 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөвӨчигдөр 10 цаг 28 мин
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастайӨчигдөр 08 цаг 06 мин
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалавУржигдар 18 цаг 45 мин
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутайУржигдар 15 цаг 00 мин
-
Манай ЭМ-ийн салбар Дэлхийн түвшинд хүрсэн үйлчилгээг үзүүлэх боломжтойУржигдар 13 цаг 44 мин
-
НҮБ: Палестиныг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэнэУржигдар 10 цаг 51 мин
-
Зарим нутгаар бороо, нойтон цастайУржигдар 07 цаг 57 мин
-
УБ-т 12 градус дулаан2024-04-17
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа2024-04-16
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр213 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа96 үзсэн
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв56 үзсэн
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр1 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -6 градус, өдөртөө +13 градус0 сэтгэгдэл
-
Аргентины Ерөнхийлөгч амрагаасаа хагацжээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан0 сэтгэгдэл
-
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдов0 сэтгэгдэл
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа0 сэтгэгдэл
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл