* Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Манай орон дэлхий дахины эсрэг сөрөн зогсоход бэлэн, Гаазын зурвасын нөхцөл байдалтай холбоотой бидэнд учруулж буй олон улсын дарамт шахалтыг ч бид тэсч гарах болно... Хэрэв “ХАМАС” барьцаалсан бүх хүнээ суллаж явуулбал бид галаа удаан хугацаагаар зогсоох болно” гэж мэдэгдлээ.
* “Гаазын зурвасын “Аш Шифа” эмнэлгийг Израиль бөмбөгдөж байна, иймээс барьцаалагдсан хүмүүсийг чөлөөлөх тухай хэлэлцээрийг түр зогсоолоо. Израильчууд энэ эмнэлгийн тог цахилгаан, усыг тасалж ойр хавийг хүчтэй бөмбөгдсөн” хэмээн гэж “ХАМАС” мэдэгдэв.
* Гаазын зурваст 11180 хүн амиа алдаж 28 мянган хүн шархадсан тухай Палестины ЭМЯ мэдээлэв.
* НҮБ-ын ерөнхий нарийн бичиг Антониу Гутерриш “Би Ираны эрх баригчидтай ярилаа. Барьцаалагчдыг суллахаар ХАМАС-тай ярилцах, Хезболла дайнд хөндлөнгөөс оролцохоос сэргийлэх арга хэмжээ авахыг тэднээс хүссэн. Одоо манай 101 ажилтан амиа алдаад байна" гэж мэдэгджээ.
* Хүмүүнлэгийн тусламж ачсан 850 гаруй ачааны машин, Түргэн тусламжийн 12 машин Кувейтээс хөдөлж “Рафах” хилийн боомтоор дамжин Гаазын зурваст ирлээ.
* “Гаазын зурвасын эмнэлгүүдэд 137 удаа халдсан, үүнээс болж 521 хүн амь үрэгдэж 656 хүн шархадлаа” гэж ДЭМБ мэдээллээ.
* Орос 2 дахь удаагаа хүмүүнлэгийн тусламжаа Гаазын зурвас руу илгээлээ. Өмнө нь ОХУ-ын Онцгой байдлын яамын “Ил 76” 2 онгоцоор 28 тонн ачаа илгээсэн. Хүнс, эм тариа, гемостат хэрэгсэл зэрэг тусламж Египетийн Улаан хавирган сар байгууллагаар дамжин Гаазын зурвасын иргэдэд очжээ. 2 дахь удаад оросууд хүнс, зуух, эм тариа, хувцас хунар, дулаан хөнжил, хувийн ариун цэврийн хэрэгсэл гээд 25 тонн хүмүүнлэгийн ачааг мөн л Египетийн Улаан хавирган сараар дамжуулан Гаазын зурвасын оршин суугчдад хүргүүллээ.
* Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Хөөе, Нетаньяху одоо чиний хувьд сайн өдрүүд байна, гэхдээ чамайг огт өөр юм хүлээж буй. Хүүхдүүдийн уй гашуу чиний нүглийг үүрд мартуулахгүй, чамайг хэзээ ч цагаатгахгүй. Чи хэзээ нэг цагт явна, бусдын хараалыг өөртөө бүү дууд” гэж мэдэгдлээ.
* Гаазын зурваст дайн дэгдсэнээс хойш ХАМАС-н 20 гаруй толгойлогч, өндөр албан тушаалтныг Израиль устгасан тухай “Yedioth Ahronoth” сонин бичжээ. Израилийн арми түүнчлэн палестинчуудын ашигладаг 150 гаруй хонгилыг дэлбэлжээ.
* Ливаны “Хезболла” бүлэглэлийн 60 гаруй гишүүнийг устгасан тухай Израилийн арми мэдээлэв.
* Гаазын зурвасын хээрийн эмнэлэгт зориулсан хүмүүнлэгийн бараа, тусламжийг Иорданы Зэвсэгт хүчин 2 дахь удаагаа шүхрээр шидлээ.
* Цагаан ордон шууд Израилийг дэмжиж байгаагаас болж АНУ-ын нөлөө, байр суурь нь Ойрхи Дорнод болон олон улсын тавцан дээр суларч болзошгүй тухай “TheWashington Post” бичжээ.
* Орос өөрийн 70 иргэнийг Египетээр дамжуулан Гаазын зурвасаа татаж эх орондоо авч иржээ.
* Ливан улсын Нийгмийн асуудал хариуцсан сайдын үүрэг гүйцэтгэгч Гектор Хажар “Израилийн арми манай газар нутгийг бөмбөгдөх нь нэмэгдэж хүрээгээ улам тэлж байна. Хилийн бүсээс хүмүүсийг шахан гаргах ажил байнга хийх боллоо. Израиль хүч шавхах дайн хийхээр шийджээ, үүнээс болж эдийн засаг ба нийгмийн амьдрал бүрэн зогсох шинжтэй” хэмээжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Израиль: Бид даян дэлхийг сөрөн зогсоход бэлэн
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалав11 цаг 38 мин
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай15 цаг 23 мин
-
НҮБ: Палестиныг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэнэ19 цаг 32 мин
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай22 цаг 26 мин
-
Токаев: Үерт автсан тосгодыг “Forbes”-н тэрбумтнуудад хуваарилж өгнөУржигдар 19 цаг 07 мин
-
ЗГ-ын хуралдаанаар 14 хоног тутамд иргэдийн санал, гомдлыг хэлэлцэнэУржигдар 17 цаг 14 мин
-
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлооУржигдар 17 цаг 13 мин
-
Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцууллааУржигдар 17 цаг 12 мин
-
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллааУржигдар 17 цаг 09 мин
-
Манай 2 хөрш Сарны бааздаа зориулж цөмийн хөдөлгүүр бүтээнэУржигдар 16 цаг 39 мин
-
“Telegram”-г үндэслэгч Дуров АНУ-ын Карлсонд ярилцлага өгчээУржигдар 10 цаг 40 мин
-
УБ-т 12 градус дулаанУржигдар 08 цаг 02 мин
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа2024-04-16
-
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдов2024-04-16
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан2024-04-16
-
Аргентины Ерөнхийлөгч амрагаасаа хагацжээ2024-04-15
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр209 үзсэн
-
Казахстан улаанбуудайн хоригоо сунгалаа197 үзсэн
-
Өмнөд Солонгост сөрөг хүчин ялжээ101 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа91 үзсэн
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр1 сэтгэгдэл
-
Өмнөд Солонгост сөрөг хүчин ялжээ0 сэтгэгдэл
-
Казахстан улаанбуудайн хоригоо сунгалаа0 сэтгэгдэл
-
Украин: Цэргүүд дайн дуустал халагдахгүй0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -6 градус, өдөртөө +13 градус0 сэтгэгдэл
-
Аргентины Ерөнхийлөгч амрагаасаа хагацжээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан0 сэтгэгдэл
-
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдов0 сэтгэгдэл