АНЭУ-д тун удахгүй агаарын, цахилгаан таксигаар зорчдог болох нь. Энэхүү агаарын цах такси нь шууд дээшээ хөөрч бас буудаг (eVTOL) бөгөөд энэ орны Дубай ба Абу-Даби хотын хооронд ердөө 10 минут л ниснэ гэж төлөвлөж байна. Одоо энэ томоохон 2 хотын хооронд 1,5-2 цаг явдаг. Дубайн “Air Chateau International” компани өнгөрсөн 7 хоногт 500 сая доллараар 100 ширхэг нисдэг такси “Midnight”-г худалдаж авах гэрээг АНУ-ын “Archer Aviation” компанитай байгуулав.
“Midnight” загварын агаарын цах таксинд нисгэгчээс гадна 4 зорчигч явна, ашигтай ачаа 453,5 кг ачна. Нисгэгчтэй 4 суудалтай “eVTOL” машин ганц цэнэглэлтээрээ 100 миль (160 км) нисэх аж.
“Ухаалаг тээврийн хэрэгслийн хэрэгцээ жилд 21% нэмэгдсээр байх болно. Одоо 48,54 тэрбум байгаа бол 2032 он гэхэд 404 тэрбум долларт хүрнэ” гэж “Spherical Insights and Consulting” таамаглажээ. “Archer Aviation” компани 10 сард Абу-Дабийн Хөрөнгө оруулалтын газартай түншлэлийн гэрээ хийж 2026 он гэхэд агаарын, бүрэн цахилгаан таксийг АНЭУ-д нийлүүлэхээр болсон юм. Харин “Air Chateau” компани нь бүс нутаг дахь “eVTOL” агаарын таксийг эзэмшиж үйл ажиллагаа явуулах юм байна. “Тээврийн энэ хэрэгслийг голдуу 10-20 минут үргэлжлэх нислэгт ашиглана. Яваандаа eVTOL нь нисдэг тэргийг орлож хот дотор ба хот хооронд аялах хугацааг эрс бууруулна. Энэ нь жуулчдын хувьд маш том давуу тал” гэж мэргэжилтнүүд мэдэгдлээ. Нисэх буух талбай энэ 2 хотод одоо ч хангалттай, “Burj Khalifa”, “Dubai Mall”, “Mall of the Emirates” гэх мэт.
Арабууд удахгүй агаарын цах таксигаар зорчиж эхэлнэ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хятадууд "ухаалаг", өөрөө гэрэлтдэг волокно бүтээжээ12 цаг 43 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв20 цаг 39 мин
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай23 цаг 1 мин
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалавУржигдар 18 цаг 45 мин
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутайУржигдар 15 цаг 00 мин
-
Манай ЭМ-ийн салбар Дэлхийн түвшинд хүрсэн үйлчилгээг үзүүлэх боломжтойУржигдар 13 цаг 44 мин
-
НҮБ: Палестиныг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэнэУржигдар 10 цаг 51 мин
-
Зарим нутгаар бороо, нойтон цастайУржигдар 07 цаг 57 мин
-
УБ-т 12 градус дулаан2024-04-17
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа2024-04-16
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр210 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа95 үзсэн
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв52 үзсэн
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр1 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -6 градус, өдөртөө +13 градус0 сэтгэгдэл
-
Аргентины Ерөнхийлөгч амрагаасаа хагацжээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан0 сэтгэгдэл
-
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдов0 сэтгэгдэл
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа0 сэтгэгдэл
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл