Image description
---vz.ru сайтын нийтлэлээс товчлон хүргэе--- 
Хятадын Засгийн газар өөрийн эдийн засгийн бүхэл бүтэн салбар болж хувирсан давтлагын хичээл заах үйлчилгээг хэдхэн оновчтой цохилтоор бүрэн сүйрүүлж устгачихлаа. Хятад хүүхдүүдийн хичээл сурлагыг сайжруулах, их дээд сургуульд ороход тусалдаг хүмүүст яг ардын дайсан шиг хандах болжээ. Бээжин яагаад ийм алхам хийх болсныг тааварлах аргагүй, гхдээ давтуулагч, давтлагын багшгүйгээр хятадууд илүү олон хүүхэд гаргана гэж Хятадын эрх баригчид үзжээ....
Дундаж давхаргын хятадууд цор ганц хүүхдээ эрхлүүлж тахин шүтдэг.... бас боловсролыг. Орчин үеийн Хятадад амжилтад хүрэх, албан тушаал ахихад сурлагын үнэлгээ, диплом асар их ач холбогдолтой... Гэхдээ дунд давхаргын эцэг эхчүүд маш их ажилладаг учраас үр хүүхэддээ зориулах чөлөөт цаг зав гэж байхгүй, өөрөөр хэлбэл бэлэг болон нэмэлт боловсрол бол тэдний анхаарал халамжийг нөхөх нөхөн төлбөр.... Ийм учраас давтлагын багш буюу давтуулагчдын асар том зах зээлтэй болжээ. Мэргэжилтнүүдийн үнэлснээр жилд энэ зах зээлд 100 тэрбум доллар эргэлддэг аж. 
...Хятадын Си дарга өнгөрсөн хавар үүнийг эрс шүүмжилж “нийгмийн асуудал” гэж зарласан. Дараа нь 7-р сараас Хятадын Төрийн зөвлөл (ЗГ) ба Коммунист намын Төв хороо. .. олон олон арга хэмжээ авч эхэлжээ. Энэ салбарын фирм, компаниудыг IPO хийх, хөрөнгө оруулалт татахыг хориглосон, мөн төрийн сургуулиудын дэд бүтэц ашиглахыг ч хорив. Бас сургуулийн өмнөх насныханд бага ангийн хичээл заахыг, сургуулийн сурагчдад амралтын өдөр болон баяр наадмын үеэр, зуны амралтаар давтлага өгөхийг ч хоригложээ....    Эрх баригчид бүр тусгай хяналтын хэлтэс нээсэн, давтлага өгдөг багш нарын мэргэжлийн зэрэг зиндааг бөөндөж шалгаж гарсан.... Төр засаг энэ салбарын хяналтыг гартаа авах буюу хөгжлийг зохицуулах гэж байгаа мэт эхлээд санагдсан ч эсрэгээр бүрмөсөн устгахыг зорьж байгаа нь зуны сүүлээр тодорхой боллоо.... Арилжааны фирмүүдийг арилжааны бус гэж дахин бүртгүүлэхийг тушаасан, үүний зэрэгцээ шинээр сурагч авахыг хориглон хуучин сурагчдаас төлбөр бүү ав гэж дарамталж албаджээ. Хувь хүмүүс ийм ажил эрхэлдэг бол одоо айлын гэрт очиж болохгүй, зочид буудалд хичээл зааж болохгүй, онлайнаар бүр болохгүй.... Хууль зөрчихгүйн зэрэгцээ мөнгө олох давтуулагч одоо энэ улсад байхгүй.... Сая сая багш ажилгүй болж олон арван сая эцэг эхчүүд яахаа мэдэхгүй шоконд оржээ.... 
Хятадын төр засаг “тэгш боломжийн төлөө тэмцэл”-ийг сурталчлахад их анхаарах боллоо... Зарим айл давтлагын багшийг хөлслөх боломжгүй нь нийгмийн ялгааг гүнзгийрүүлж байна... Эрх баригчид “Ийм давтлага хичээл огт шаардлагагүй, улсын сургуулиуд үүргээ сайн биелүүлж хэрэгтэй бүх мэдлэгийг өгдөг. Хэрэв та өөрөөр бодож байгаа бол гүтгэгч гүжирдэгч, ардын боловсролын системийн дайсан” гэж зарлажээ. 
Хачирхалтай мэт боловч “Хятадуудыг аль болох олон хүүхэд төрүүлэхийн тулд давтлагын салбарыг устгаж байгаа” гэж төрийн байгууллагууд тайлбарлаж байна... ...Нэмэлт боловсролын хойноос хөөцөлдөх нь дунд давхаргынханд санхүүгийн нэмэлт ачаалал болдог, 2 хүүхэдтэй бол 2 дахин их. Иймээс хятадууд 2 дахь хүүхдээ төрүүлэхээс татгалздаг. Коммунист нам харин аль болох олон хүүхэд гаргуулахыг хүсч байна....
Засгийн газар ингэж гэр бүлийн асуудалд огцом, маш хүчтэй оролцох нь эсрэг үр дүн өгөх магадлалтай гэж асуулгад оролцсон хятадууд хариулсныг “Reuters”, “Bloomberg” мэдээлэв. ...Давтлагаар мөнгө олдог сая сая хүмүүс (ихэнх нь эмэгтэйчүүд) ажилгүй болсон юм чинь 2 дахиа байтугай анхны хүүхдээ ч төрүүлэхгүй байх....
...Ямартай ч Хятадын коммунистууд санамсаргүй анхаарлын гадна гарчихсан давтлагын багш нарынхаа учрыг олж буцаад боловсролын системээ бүрэн хянаж чадлаа... Ирээдүйн залуу коммунистуудын хүмүүжлийг гадаадын хөрөнгө оруулалтыг татдаг хувийнханд өгөхөд Хятадын төр бэлэн биш гэдгээ харууллаа....  Төр засгийн хянах хяналт өдрөөс өдөрт нэмэгдсээр л... саяхан сурагчдыг ажлын өдрүүдэд онлайн тоглоом тоглохыг хориглосон, одоо амралтын өдөр нэмэлт боловсрол эзэмшихийг хорилоо. Харин маргааш хүүхдүүд, эцэг эхчүүд, арилжааны байгууллагуудад өөр нэгэн шинэ хориг хязгаарлалт тогтоох нь гарцаагүй.... 
Түүвэрлэн орчуулсан М.Цогзолмаа