Энэтхэг улсын зөнч, 17 настай Абигья Анандыг өнөөдөр орчин үеийн Нострадамус гэж нэрлэдэг. Тэрбээр коронавирүсийн Цар тахал дэгдэх он сарыг зөв хэлснээр барахгүй дэлхий даяар тархана гэж хүн төрөлхтөнд сэрэмжлүүлсэн, бас Орос-Украины дайн дэгдэх болон Гаитийн Ерөнхийлөгч нас барах өдөр зэрэг олон үйл явдлыг яг таг зөгнөж хэлжээ. Зөнч мөн ХАМАС-ын тухай ярьж 2001 оны 9 сарын 11 шиг цар хүрээтэй том халдлага болно гэсэн. Ингээд түүний зарим зөгнөлөөс хүргэж байна.
* Гараг эрхсийн байрлал сүүлчийн удаа Чингис хааны байлдан дагууллын үед л ийм байсан.
* Ойрын жилүүдэд хүмүүсийн итгэл үнэмшил, үзэл бодол бас улстөр ба шашин шүтлэгт хандах хандлага өөрчлөгдөнө. Энэ бүх өөрчлөлтийг дагалдан бүс нутгийн ба дэлхийг хамарсан зөрчил дэгдэнэ.
* Хүмүүсийн төсөөлж ч байгаагүй тийм өөрчлөлтүүд гарна. Хамгийн гол нь энэ үед оюун санаагаа цэвэр ариун байлгаж итгэл найдвараа алдаж болохгүй. Хүнд хэцүү үеийг даван туулах ганц л арга бий: Бүгд эвлэлдэн нэгдэх ёстой. Та өөрийн үйлийн үрээ цэвэрлэхийн тулд байгаль эх ба амьтдад илүү энэрэнгүй, хүнлэг хандаж байгаарай.
* Дэлхийн эдийн засаг маш хүчтэй өөрчлөгдөнө... хөрөнгийн биржүүд унана. Эрчим хүчний хямрал дэгдэж хөлдөх аюул Европт нүүрлэнэ.... Алт, цалин цагаан мөнгөнд хөрөнгө оруулах нь зүйтэй.
* Дэлхийн эдийн засгаас хамааралгүй, натурал аж ахуйтай орнууд харин өөрчлөлтийг онц мэдрэхгүй.
* 2024 онд байгалийн олон гамшиг тохионо. Хүн төрөлхтөний эсрэг Гал, Ус, Хий сөрөн зогсч газар хөдлөлт ар араасаа болно.
* Орос-Украины дайн ойрын 3 жилдээ дуусахгүй, хүн төрөлхтөнд маш хүчтэй нөлөөлнө. Гэхдээ Орос ба Украин хэлэлцээр хийхэд бэлэн болж байгаа.
* Өрнөд дахиж Украинд зэр зэвсэг, техник нийлүүлэхгүй. Жагсаал цуглаан ар араасаа цуварна.
* АНУ түүнчлэн ОХУ-ын эсрэг тавьсан хоригуудаа цуцлах тухай бодож байна.
* Хүн төрөлхтөний түүхэнд маш чухал өөрчлөлт авч ирэх 20 жил хэдийн эхэлсэн, энэ бол 2020-2040 он. 2020 онд эхэлсэн шинэ эрин 400 жил үргэлжилнэ, эхний 20 жил шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх юм.
* Ирэх 20 жилд хөдөө аж ахуй, газр тариалан эрхлэх боломжтой газар нутгийн үнэ ханш өснө. Хотод үл хөдлөх хөрөнгө худалдаж авахын оронд мөнгөө үржил шимтэй газар шороо, мал аж ахуй, фермерийн аж ахуйд оруулсан хүмүүс хожно.
* 2024 оны намар орой микроб дахин гарч ирж Цар тахлын үе шиг Хөл хорион дунд хүмүүс амьдарна.
* 2025 онд хүн төрөлхтөнд сансраас аюул учирна. Хүмүүс хамтдаа хөдөлж бүх дайн зөрчлөө мартана.
* Дэлхийн III дайн болохгүй, лав л ойрын хэдэн жилд. Гэхдээ 2029-2032 онд дэлхийн дайн дэгдэж болзошгүй нөхцөл байдал үүснэ.
#МЦогзолмаа орчуулав.
Зөнч Ананд: Гарагуудын байрлал яг Чингисийн байлдан дагууллын үе шиг
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав2 цаг 28 мин
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА3 цаг 34 мин
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус8 цаг 43 мин
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ22 цаг 15 мин
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэнӨчигдөр 16 цаг 34 мин
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!Өчигдөр 12 цаг 12 мин
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайӨчигдөр 08 цаг 27 мин
-
ОХУ, Азербайжан 2 хамтарч асар том төслийг хэрэгжүүлнэУржигдар 18 цаг 17 мин
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэвУржигдар 15 цаг 55 мин
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлааУржигдар 11 цаг 10 мин
-
Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайУржигдар 08 цаг 01 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв71 үзсэн
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалав0 сэтгэгдэл
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл