Image description
Орос гүрний Ерөнхийлөгч Владимир Путин “Даяаршсан эдийн засаг тогтворгүй байгаа, дэлхийн зах зээл дээр төвөгтэй байдал үүссэн хэдий ч манай Оросын эдийн засаг бүрэн дүүрэн нөхөн сэргэж чадлаа. Саяхан бид бараг сэргэж байгаа гэж байсан бол өнөөдөр бүрэн нөхөн сэргэсэн гэж хэлж болно. Коронавирүсийн Цар тахлын улмаас ажиглагдсан уналтыг бид бүрэн даван туулсан” хэмээн Засгийн газрын гишүүдтэй хуралдахдаа мэдэгдлээ. 
2021 оны 1-7 сарын дүнгээс үзэхэд Оросын Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь хямралын өмнөх түвшинд хүрчээ. Түүнчлэн Путин ирэх 3 жилийн төсвөө бүрдүүлэхдээ дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг тооцон гаргахыг сануулаад, “Эдийн засгийн өсөлт нь төр засгийн төлөлвлөлт ба Хөгжлийн үндэсний зорилгуудыг биелүүлэх төсөлгүйгээр боломжгүй. 2024 онд бид үндэсний бүх зорилгоо хэрэгжүүлэхэд мэдэгдэхүйц урагшилсан байх ёстой” хэмээжээ. “Оросын төсвийн профицит 2022-2023 онд ДНБ-ий 1%-иар төлөвлөгдсөн, харин 2024 онд ДНБ-ий 0,2% болно” гэж ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов мэдэгдэв.