“2023 оны эхний 11 сарын мэдээллээс үзэхэд Хятад улс дэлхийн авто машины экспортыг тэргүүлжээ. Энэ нь юуны өмнө хятадуудын Орос ба Мексикт нийлүүлсэн авто машины тоо эрс өссөнтэй холбоотой” гэж Японы “Nikkei” сонин бичжээ.
Харин Хятадын Авто машин үйлдвэрлэгчдийн холбоо энэ талаар “2023 оны 1-11 сарын хугацаанд гадаадад нийлүүлсэн авто машины өсөлт жилийн дүнгээр бодоход 58,4% хүрсэн. Тодруулбал, Хятад улс нийт 4,41 сая авто машин экспортолсон. Харин Япон улс энэ хугацаанд манайхаас 400 мянгаар цөөн машин экспортод гаргажээ” хэмээн мэдэгдэв. Хятадаас Орост гаргадаг авто машины тоо 7 дахин нэмэгдэж 730 мянгад хүрлээ. Мөн Мексик рүү экспортолсон авто машин 30% нэмэгдэж 330 мянга давсан. Хятадууд одоо Мексикээр дамжуулан АНУ, Канадын зах зээлд гаргахыг эрмэлзэж байна.
Түүнчлэн хятадууд өөрийн зах зээлээс “Toyota Coaster”-г шахан гаргахын тулд люкс ангиллын “Hongqi Guoyue” автобус бүтээжээ. Намын элитүүд, төрийн албаны ажилтнууд, аялагч жуулчдад зориулсан тус автобусыг “FAW” төрийн өмчит автоконцерн 2024 оны 2 сараас үйлдвэрлэнэ. 2 сараас элитүүдэд нийлүүлэх ба 3 сараас үнийг тогтоож бусдад зарна. “Hongqi Guoyue” автобус 3 хувилбартай: бизнес, люкс ба флагман. 17-28 хүний багтаамжтай, хэмжээ 7295 х 2090 х 2785 мм. 292 м/х 3л бензин хөдөлгүүртэй, ширээ болон аяганы болон шүхрийн тавиур, 220В розетка, хөргөгчтэй. Дээд хурд 130 км/ц, түлшний зарцуулалт 100 км-т 16 литр.
Дэлхийн авто машины экспортод Хятад тэргүүлэв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ОХУ, Азербайжан 2 хамгийн том төмөр зам барина13 цаг 45 мин
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв16 цаг 7 мин
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа20 цаг 52 мин
-
Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайӨчигдөр 08 цаг 01 мин
-
Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байнаУржигдар 19 цаг 24 мин
-
АЧАА ТЭЭВРИЙН “С” ТӨРЛИЙН ЗОРЧИХ ЗӨВШӨӨРЛИЙГ НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД БОЛГОСОНУржигдар 19 цаг 22 мин
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛААУржигдар 19 цаг 19 мин
-
ЭЛЧИН САЙД РИЧАРД Л.БУАНГАН “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН УУРХАЙТАЙ ТАНИЛЦЛААУржигдар 19 цаг 18 мин
-
Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан ирэх долоо хоногийн турш “11-11” төвд ажилланаУржигдар 19 цаг 16 мин
-
Л.Оюун-Эрдэнэ: Боомтын боомийг тайлсан шиг эрчим хүчний реформыг эрчимжүүлнэУржигдар 19 цаг 15 мин
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга боловУржигдар 18 цаг 58 мин
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байнаУржигдар 18 цаг 11 мин
-
SIPRI: Дэлхийн орнуудын цэргийн зардал дээд цэгтээ хүрлээУржигдар 10 цаг 28 мин
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градусУржигдар 08 цаг 08 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв2024-04-19
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай2024-04-19
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай2024-04-18
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв64 үзсэн
-
УБ-т 12 градус дулаан51 үзсэн
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай51 үзсэн
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай0 сэтгэгдэл
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалав0 сэтгэгдэл
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл