“Манай гарагийн хүн амын талаас илүү хувь нь энэ жил саналаа өгнө. Сонгууль дэлхийг бараг бүхэлд нь нөмрөн авч ижил дасал болсон бүхэн маш ноцтой өөрчлөгдөх бололтой. 2024 онд дэлхийн дүр зурагт суурь өөрчлөлт гарах шинжтэй.Түүхэнд байгаагүй олон хүн энэ жил сонгуулийн хэсэг дээр ирнэ, 4 тэрбум гаруй хүн. Багаар бодоход дэлхийн 64 оронд сонгууль явагдах юм. Европт хэт барууны намууд, улстөрчид хүчээ авч эхэлсэн. Жишээлбэл, Грек, Итали, Герман. Цагаачлалын эсрэг бодлого явуулдаг намууд 705 суудлын дөрөвний нэгийг авахыг хүсч байна... Орост Владимир Путин ялах магадлал өндөр, энэ нь олон улсын улстөрд ноцтой нөлөөлөх нь дамжиггүй. Харин АНУ-д Дональд Трамп дахиад Ерөнхийлөгч болж магадгүй. Америк тэгээд Украинд тусалж дэмжихээ болих биз. АНУ, Англид 2024 онд бүх нийтийн сонгууль явагдана, 1992 оноос хойш анх удаа. 2 орны одоогийн засаг захиргаа хоёулаа эрх мэдлээ алдаж болзошгүй, мөн улстөрийн чиг баримжаа нь ч огцом өөрчлөгдөх магадлалтай. Энэтхэг, Орос, Пакистан, Азербайжан, Индонез зэрэг олон оронд сонгууль болно. Европын холбоо 6 сард Европын шинэ парламентаа сонгоно. Энэ бол Англи улс тус холбооноос гарснаас хойшхи эхний сонгууль.... Тиймээс энэ жилийн олон сонгууль үнэхээр геополитикийн тэнцвэрт байдлыг өөрчилж магадгүй” гэж “The Independent” бичжээ.
#МЦогзолмаа орчуулав.