Иран улсын Керман хотын оршуулгын газарт 1 сарын 3-нд генерал Сулейманий дурсгалыг хүндэтгэх ёслолын үеэр алан хядах ажиллагаа болж 103 хүн амь үрэгдэж 188 хүн шархаджээ. “2 удаа дэлбэрэлт болсон, тэсрэх бөмбөгтэй 2 цүнхийг оршуулгын газарт Гульнарын бунхны хаалганд орхиж зайнаас ажиллуулсан” гэж Ираны “Tasnim” агентлаг бичжээ.
Иран 1 сарын 4-нийг орон даяар гашуудлын өдөр хэмээн зарлав. Ирак, Иордани, Катар, Оман, Орос, Ирланд, Норвег зэрэг дэлхийн олон орон энэ аймшигт террорист ажиллагааг буруушаажээ.
4 жилийн өмнө Ираны генерал Касем Сулейманийг Иракийн Багдад хотод айлчилж байхад АНУ пуужингаар харваж устгасан билээ. Америкчууд генерал Сулейманыг хэд хоногийн өмнө болсон Багдад дахь дэлбэрэлтэд хамаатай гэж үзсэн аж. Энэ аллагын дараа Ираны парламент тогтоол гаргаж АНУ-ын Пентагоны бүх өндөр албан тушаалтан болон генералыг хөнөөх тушаал өгсөн бүх хүнийг террористуудын жагсаалтад оруулснаа зарласан юм.
Нэмж өгүүлэхэд, Тегераны Ерөнхий Шүүх 2023 оны 12 сард генерал Сулейманыг хөнөөсөн гэмт хэргийн төлөө АНУ-ын Засгийн газар болон 41 бие хүн, хуулийн этгээд нийт 49,7 тэрбум төлөх ёстой гэсэн шийдвэрийг гаргав. Гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад экс Ерөнхийлөгч Дональд Трамп, экс Төрийн нарийн бичиг Майк Помпео, Батлан хамгаалахын экс сайд Марк Эспер, АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын хорооны экс тэргүүлэгч Марк Милли.... Түүнээс гадна Төрийн департамент, Пентагон, Тагнуулын төв газар, Холбооны нөөцийн сан, Сангийн яам зэрэг байгууллага бас торгууль төлөх ёстой гэжээ.
Иранд алан хядах ажиллагааны улмаас 103 хүн амь үрэгдлээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав9 цаг 19 мин
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА10 цаг 25 мин
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус15 цаг 34 мин
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээУржигдар 18 цаг 54 мин
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэнУржигдар 16 цаг 34 мин
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!Уржигдар 12 цаг 12 мин
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайУржигдар 08 цаг 27 мин
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв2024-04-23
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа2024-04-23
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв72 үзсэн
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл