Орос гүрний Батлан хамгаалах яам 2024 оны 1 сарын 4-нд мэдээлэл хийхдээ “Дэлхийн 54 орон өнөөдөр 203 тэрбум гаруй долларын тусламжийг Украинд үзүүлээд байна. Цэргийн тусгай ажиллагаа явагдаж буй газар нутагт гадаадын 13 мянга гаруй хөлсний цэрэг ирсэн. Одоо тэднээс ердөө 1,9 мянга нь байлдаж байгаа. Үлдсэн нь нэг бол устгагдсан, эсвэл зугтаасан. Тодруулбал, Европоос 8500 гаруй хөлсний цэрэг ирсэн бол Азиас 1700 гаруй, Хойд ба Өмнөд Америкаас 2700 гаруй, Африкаас 220 гаруй. Үүнээс алагдсан 5900 гаруй, тулааны талбараас зугтаасан 5600 гаруй.... АНУ-ын ба НАТО-н орнуудын 500 гаруй сансрын аппарат, бас “Starlink” хиймэл дагуулын системийн 20 мянга гаруй термионал одоо Украины Зэвсэгт хүчний ашиг сонирхлын төлөө ажиллаж байна. Мөн Украины төлөө 70 гаруй цэргийн тагнуулын албад ба арилжааны хэрнээ нууц даалгавартай байгууллагууд зүтгэж байгаа. Түүнчлэн гадаадын орнууд нийт 23 мянга гаруй дрон, 1600 гаруй пуужин, их бууны комплекс, 200 гаруй зенитийн пуужингийн комплекс, 5220 гаруй хуягт танкны зэвсгийг Украинд нийлүүлсэн" хэмээжээ.
#МЦогзолмаа орчуулав.