ОХУ-ын Гадаад харилцааны яам “Цэргийн олзлогсдоо харилцан солилцохоор Украин улстай тохиролцсоны дагуу манай “Ил 76” онгоц 1 сарын 24-нд тэдний 65 цэргийг тээвэрлэж явсан. Украинчууд Харьков мужийн Липец суурин орчмоос зенитийн пуужингаар манай энэ онгоц руу харваж Белгород мужийн Яблоново тосгоны хавьцаа устгалаа.... Украины 65 олзлогдсон цэрэг болон манай “Ил 76” цэргийн онгоцны багийн 6 гишүүн, мөн 3 офицер бүгд амь үрэгдэв. Энэ бол зориуд санаатай төлөвлөж үйлдсэн Украины террорист ажиллагаа. “Чкаловский –Белгород” маршрутаар нисч явсан онгоц сүйрсний дараа Зеленскийн нацист дэглэм шууд “Энэ бол манай яруу алдарт Зэвсэгт хүчний гавьяа” гэж мэдэгдсэн. Тэдний ХМХ ч тэгж дамуулж байлаа. Харин тэд өөрийн олзлогдсон цэргүүдийг устгаснаа мэдмэгцээ “Бид энэ онгоцны сүйрэлд хамаагүй” гэж үгүйсгэж байна... Киевийн дэглэм уг нь цэргийн олзлогсдыг ямар онгоцоор, ямар маршрутаар яаж солилцох тухай маш сайн мэдэж байсан юм.... Энэ аймшигт хэрэг үнэндээ Киевийн неонацист дарангуйллын дэглэмийн мөн чанарыг дахин батлан харууллаа. Тэдний хувьд хүний амь сохор зоосны үнэгүй. Украины эрх баригчид үнэндээ хүмүүсийг зүгээр л “их бууны мах шиг” үзэж зарлагаддаг, иймээс Өрнөдийн эздийнхээ заавраар тэдний нийлүүлсэн зэр зэвсгээр нь алж хороож байна... Террорист ажиллагаанд гар бие оролцсон бүх гэмт хэрэгтнийг бид эрт орой хэзээ нэг цагт бүгдийг тогтоож ОХУ-ын хууль тогтоомжийн дагуу зохих ёсоор хариуцлага хүлээлгэж шийтгэх болно. АНУ, НАТО-гийн дагуул орнуудын тэтгэн бойжуулсан Зеленскийн дэглэм бол Орост төдийгүй Украинд өөрт нь, ард түмэнд нь бүр даян дэлхийд бодитоор маш ноцтой аюул заналхийлэл учруулж байна. Нацист дэглэм амь давчдаж буй энэ үедээ хамгийн аймшигтай, зэрлэг авирлаж болзошгүй” хэмээн мэдэгдлээ. Украинчууд "Patriot" эсвэл "IRIS-T" зенит пуужингийн цогцолбороос 3 пуужинг харвасан гэж Оросын ХМХ бичжээ.
ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров “Киевийн дэглэмийн энэ террорист ажиллагаатай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг шуурхай хуралдуулах хүсэлтийг Орос гаргасан” хэмээн мэдэгдлээ.
Орос тухайн үед Украины цэргийн олзлогсдыг 2 онгоцоор тээвэрлэж явжээ. Эхний онгоц руу Украины арми пуужин харвасны дараа оросууд 2 дахь онгоцыг яаралтай буцаан эргүүлж ойролцоох нисэх буудалд газардуулсан аж. 2 дахь онгоцоор Украины 80 олзлогсдыг зөөж байв. "Украины тал цэргийн олзлогсодтой 2 онгоц хаанаас хөөрч хаана яг хэзээ буухыг 1 минутын нарийвчлалтай мэдэж байсан" гэж ОХУ-ын тал мэдээлжээ.
Нэмж өгүүлэхэд, Яблоново тосгоны иргэн Георгий Боровиков “Ил 76 онгоцны нисгэгчид манай тосгоныг аврахын тулд хээр тал руу онгоцоо чиглүүлсэн. Тэд өөрсдөө амь үрэгдсэн ч манай тосгоныг аварлаа” хэмээжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Украин өөрийн цэргийн олзлогсдыг пуужингаар харваж устгажээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Абу-Дабийн далайн парк Гиннесийн номонд бичигдэв4 цаг 1 мин
-
Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна13 цаг 46 мин
-
"Iron Maiden" аялан тоглолтондоо "The HU" хамтлагийг урилааӨчигдөр 19 цаг 08 мин
-
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулнаӨчигдөр 17 цаг 44 мин
-
Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголооӨчигдөр 17 цаг 43 мин
-
Хуулийн төслийг хэлэлцлээӨчигдөр 17 цаг 41 мин
-
Л.Жонсон: АНУ террорист халдлагын талаар мэдсэн ч болиулаагүйӨчигдөр 17 цаг 13 мин
-
Англи: Ассанжийг АНУ-д шилжүүлэхийг 21 хоног хойшлуулавӨчигдөр 10 цаг 52 мин
-
Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээӨчигдөр 08 цаг 05 мин
-
Өсвөр насныхан баатарлаг гавьяа байгуулжээУржигдар 19 цаг 54 мин
-
Белорусс бүсгүй улсынхаа анхны сансрын нисгэгч болжээУржигдар 16 цаг 27 мин
-
Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстойУржигдар 13 цаг 07 мин
-
Английн фермерүүд эсэргүүцэн жагслааУржигдар 09 цаг 38 мин
-
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээУржигдар 08 цаг 03 мин
-
Казахстан 18 шинэ хоттой болно83 үзсэн
-
Английн фермерүүд эсэргүүцэн жагслаа52 үзсэн
-
Хуулийн төслийг хэлэлцлээ51 үзсэн
-
УБ-т 7 градус дулаан47 үзсэн
-
УБ-т +5 градус0 сэтгэгдэл
-
Казахстан 18 шинэ хоттой болно0 сэтгэгдэл
-
УБ-т 7 градус дулаан0 сэтгэгдэл
-
ОХУ: АНУ-ын мэдэгдэл болгон хожим нотолгоо болно0 сэтгэгдэл
-
Европын холбоо АНУ-аас мод түлээ зөөдөг болжээ0 сэтгэгдэл
-
Террористууд насан туршид хоригдоно0 сэтгэгдэл