Image description
Английн “Манчестер Юнайтед” хөлбөмбөгийн клубын алдартай тамирчин Криштиан Роналдо онцгой, хоёр дээд амжилт тогтоолоо. Тэрбээр Италийн “Атланта” багтай (3:2) тоглох үеэр ялалтын гоол оруулсан юм. Өөрөөр хэлбэл, Бергамогийн “Атланта” бол Роналдогийн гоол оруулсан 38 дахь баг болжээ. Дэлхийн супер хөлбөмбөгчид нийт хэдэн багийн хаалганд бөмбөг оруулснаар бас хоорондоо өрсөлддөг юм байна. Роналдо ийнхүү Европын гол тэмцээнүүдэд 38 багийн хаалганд гоол оруулсан дээд амжилтаар тэргүүллээ. Роналдо энэ үзүүлэлтээр “ПСЖ”-н алдарт хөлбөмбөгчин Лионель Мессийг (37) ардаа орхижээ. 
Нэмж өгүүлэхэд, энэ бол Роналдогийн хувьд тэмцээний түүхэн дэх 137 дахь бөмбөг, харин Лионель Мессийн амжилт 123 билээ. Түүнчлэн Роналдо домогт Икер Касильясын дээд амжилтыг эвдэн Европын клубуудэд тоглосон тэмцээний тоогоор илүү гарчээ, 187 тоглолт.