“Америк гүрний Ерөнхийлөгч Жо Байден нас сүүдэр өндөр болсны улмаас өөрийн ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа гэсэн шуугиан улам “газар авсаар л”.... Үүнтэй холбогдуулан Дэд ерөнхийлөгч 59 настай Камала Харрис мэдэгдэл хийж өнөөгийн Ерөнхийлөгч Байдены оронд Цагаан ордонд сууж үүрэг гүйцэтгэхэд бэлэн гэжээ. Камала Харрис “Миний үйл ажиллагааг харж ажигладаг хүмүүс намайг удирдаж чадна гэдгийг ойлгож байгаа” гэж хэлэв... Камала Харрис сүүлийн үед олны өмнө их гарах болсон, тэрбээр Гаазын зурвасын нөхцөл байдал болон үр хөндөлттэй холбоотой засгийн бодлого гээд янз бүрийн асуудлыг хариуцан ажиллаж байгаа аж” хэмээн “Wall Street Journal” мэдээлэв.
Сонирхуулахад, АНУ-ын тусгай прокурор Роберт Хур 2 сарын 8-нд 388 хуудас илтгэлээ нийтэд хүргэсэн. Тэрбээр энэ илтгэлдээ “Нууц баримтуудыг хууль бусаар хадгалсан гэж ухаан муудсан Байденыг буруутгах шаардлагагүй. Хүүгээ хэзээ нас барсныг санадаггүй, өөр бусад юмыг мартчихдаг...." гэх зэргээр олон баримт дурджээ...
#МЦогзолмаа орчуулав.