Image description
Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын үед батлуулсан "бурханы" хөшөө бидэнд хэрэггүй. 32 тэрбум төгрөг төсөвлөсөн бурхны хөшөөг ард иргэд дургүйцэн хүлээн авч байна. Үнэхээр ч өнөөдрийн нөхцөл байдлаас үзэхэд Монгол Улсад хөшөөнд мөнгө зарцуулахаас илүү хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө зориулсан бүтээн байгуулалт хийвэл ард иргэд алга ташин хүлээн авах байлаа. Үүнийг харин УИХ-д суугаа төсөв баталж байгаа эрхэм гишүүд даанч нэг ойлгодоггүй бололтой. Тиймдээ ч олны хэл аманд өртөөд байгаа 32 тэрбум төгрөгөөр бурхан бүтээх үйл ажиллагаанд дахин мөнгө төсөвлөж ядарсан ард иргэдээ доромжилсон шийдвэр гаргаж олон нийтийн сүлжээнд ч иргэдийг чамгүй бухимдуулаад авлаа. Анх уг хөшөөг бүтээх төсөв санхүү Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын үед 2020 оны төсөв батлах үеэр байнгын хороон дээр нэр бүхий 3 гишүүн санал оруулаад 2021 оны төсөв батлахад уг төсвийг ногоон гэрлээр батлагдсан юм билээ. Улмаар 2022 оны төсөв батлагдах үеэр 5 тэрбумаар бүтээн босголт хийгдэж байсан уг төсөв нь 32 тэрбум төгрөг болон өсч орж ирж олон нийтийг ийнхүү бухимдалд автуулаад байна. Үнэхээр ч ямар ч эрүүл ухаантай хүн бодсон 32 тэрбумаар амьгүй шавар бурхан босгож нүгэл буянаа нимгэлсэн дээр үү, амьд бурхад болсон эмч эмнэлгийн салбартаа зарцуулсан нь дээр үү гэдгийг төрд суугаа 76 мангарууд даанч нэг ойлгодоггүй бололтой. Арай ч дээ УИХ-ын гишүүд ээ....