Орос улсын Ерөнхийлөгчийн сонгууль 3 сарын 15-17-ны хооронд 3 өдөр цахим болон ердийн хэлбэрээр явагдаж дууслаа. Тус орны газар нутгийн гуравны нэгт цахимаар санал авчээ. “Сонгуулийн ирц асар өндөр, орон даяар 74.22%. Зарим нутагт, жишээлбэл Чеченьд 99%, Донбасст 88% давлаа” гэж ОХУ-н Сонгуулийн ерөнхий хороо мэдээлэв.
Дэлхийн 106 орны 1,1 мянга гаруй ажиглагч энэ үеэр ажиллаж ноцтой зөрчил гараагүйг онцлон тэмдэглэжээ. Манай хойд хөршийн Ерөнхийлөгчийн сонгуульд 4 хүн өрсөлдсөнөөс өнөөгийн Ерөнхийлөгч Владимир Путин 87,28%-ийн санал авч ялалт байгуулж дахин 6 жил улс орноо удирдахаар болжээ. Харин Николай Харитонов 4,29%, Владислав Даванков 3,88%, Леонид Слуцкий 3,1%. Оросын Гадаад харилцааны албан төлөөлөгч Мария Захарова “3 сарын 17-ны 10 цагийн байдлаар (москвагийн цагаар) гадаадын 111 улсад 230 сонгуулийн хэсэг ажиллаж 125 428 хүн санал өгөөд байна” хэмээжээ.
Путин сонгуулийн дүнг зарласны дараа хэвлэлийн хурал хийлээ. “Орос орны бүх ард иргэддээ баярлалаа, талархлаа.... Би хүчирхэг, бие даасан, тусгаар Орос улсын тухай мөрөөддөг... Энэ сонгуулийн үр дүнд бид ард түмэнтэйгээ хамтарч энэ зорилтоо хэрэгжүүлэх нь гарцаагүй... Төрийн шинэ тэргүүний шийдвэрлэх олон асуудлаас хамгийн чухал нь Цэргийн тусгай ажиллагаа, улс орны батлан хамгаалах чадварыг бэхжүүлэх” хэмээн тэрбээр мэдэгдэв. Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Элла Памфилова “Бүгдэд, эх орондоо баярлалаа. Энэ сонгууль бидэнд, манай ирээдүйд ямар чухал болохыг ард түмэн ойлгож нэгдэн нягтарлаа... Дайснууд манай сонгуулийг тасалдуулах гэж элдвээр оролдсон ч бид чадлаа” хэмээн мэдэгджээ.
“Сонгуулийн 3 өдрийн турш байлдаан өрнөж буй фронтын орчимд төдийгүй Орос орны хил дагуу, түүнчлэн дагаар орсон 4 мужийн нутаг дэвсгэрт Өрнөдийн орнууд өдөөн хатгалга үйлдэж, дотоодод сөрөг хүчний зарим нөхөд элдэв явуулга хийсэн.... Гэвч сонгуулийг тасалдуулах, хүчингүй болгох гэсэн энэ бүх явуулга, өдөөн хатгалга оросуудыг зогсоосонгүй, харин ч эсрэгээр хурцаллаа. Тэд эх орныхоо төлөө улам нэгдэн нягтарч сонгуулийн хэсэг дээр улам олуулаа ирж саналаа өглөө” хэмээн ОХУ-ын ХМХ бичиж байна. “Сонгуулийн үеэр зөрчлийн тухай 155 протокол үйлдэж эрүүгийн 61 хэрэг нээсэн. Ихэнх буюу 23 нь терроризмын тухай худал мэдээлсэн хэрэг, 21 нь сонгогчдын эрхийг зөрчсөн хэрэг байна” гэж Оросын Дотоод хэргийн яамын төлөөлөгч мэдэгдэв.
#МЦогзолмаа орчуулав.
Путин 87,2%-иар ялалт байгууллаа
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хятадууд "ухаалаг", өөрөө гэрэлтдэг волокно бүтээжээ9 цаг 43 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв17 цаг 39 мин
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай20 цаг 1 мин
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалавУржигдар 18 цаг 45 мин
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутайУржигдар 15 цаг 00 мин
-
Манай ЭМ-ийн салбар Дэлхийн түвшинд хүрсэн үйлчилгээг үзүүлэх боломжтойУржигдар 13 цаг 44 мин
-
НҮБ: Палестиныг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэнэУржигдар 10 цаг 51 мин
-
Зарим нутгаар бороо, нойтон цастайУржигдар 07 цаг 57 мин
-
УБ-т 12 градус дулаан2024-04-17
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа2024-04-16
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр210 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа93 үзсэн
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв52 үзсэн
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр1 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -6 градус, өдөртөө +13 градус0 сэтгэгдэл
-
Аргентины Ерөнхийлөгч амрагаасаа хагацжээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан0 сэтгэгдэл
-
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдов0 сэтгэгдэл
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа0 сэтгэгдэл
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл