АНУ-ын төлөөлөгчид Украин улсад айлчиллаа. Сенаторч Линдси Грэм энэ удаа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахдаа “Танайх 27 наснаас цэрэгт дайчилдаг гэдэгт би үнэхээр итгэж чадахгүй байна. Цэргийн насны бүх эр армид алба хаах хэрэгтэй. Украин одоо цэрэг дайчилгааны насанд тогтоосон хязгаарыг доошлуулах ёстой.... Та нар өөрсдийн амь насны төлөө тэмцэж байгаа. Тиймээс украинчууд 25 эсвэл 27-той гээд хэдэн ч настай ч бай байлдах хэрэгтэй. Аль болох олон хүн тулааны талбарт байлдах ёстой... Вашингтон цаашид Киевт үнэгүй тусламж үзүүлэхгүй, харин хүүгүй зээл хэлбэрээр олгох болно. АНУ-ын өмнөд хил дээр хямрал үүссэн, мөн манайх асар их өр зээлтэй зэрэг олон хүчин зүйлийн улмаас бид зүгээр туслахгүй.... Украин асар их баялагтай. Хөл дээрээ боссоны дараа манай мөнгийг буцааж өгнө биз" гэж мэдэгдсэн тухай "The Washington Post" сонин бичжээ. Харин Америкийн сенаторч Жек Рид “Танай цэрэг татлагын систем их өөр юм. Заавал 27 наснаас цэрэг дайчилгаанд хамруулдаг.... Киевт туслах багцыг яаралтай батлахыг би Конгресст хандаж уриалсан. Тэгвэл Украины Зэвсэгт хүчин 2025 онд шинэ довтолгоо хийж чадна” хэмээжээ.
Нэмж өгүүлэхэд, гадаадын зарим тоймч “Вашингтон энэ дайныг аль болох удаан үргэлжлүүлэхийг хүсдэгийг иймэрхүү мэдэгдэл баталж байна.... Украины ихэнх тосгон суурин өнөөдөр эзгүйрчээ, эрчүүд нэг бол дайчлагдсан эсвэл нуугдаж байгаа” хэмээн бичжээ.
#МЦогзолмаа орчуулав.