Image description
---Германы “Focus” сэтгүүлийн нийтлэлийг товчлон хүргэв ---
Коронавирүсийн дэлхийн карт бүхнийг орвонгоор нь эргүүлчихлээ. Бид гажуу ертөнцөд амьдарч байна. Баян чинээлэг Герман өдгөө ковидын өвчлөл өссөөр байгаа тул хязгаарлалтаа чангатгаж байхад Бразил улс карнавал явуулахаар бэлдэж байна. Гэтэл ковидын эсрэг хэт зөөлөн бодлого явуулсан Швед улс одоо Зул сарын захаа нээж маскгүй, вакцины гэрчилгээгүй баяр тэмдэглэхийг зөвшөөрөв. Бразил улсын коронавирүсийн эсрэг бодлогыг  бид байнга шүүмжилдэг байсан. Харин тэнд 7 хоногт 100 мянган хүнд 27 халдвар ногдож байна. Гэтэл Бразил улсын вакцинжуулалтын түвшин өндөр биш, хүн амын 60% л бүрэн тунгаа хийлгэсэн билээ. Мөн Рио-де-Жанейро хотын ковидын эмнэлгээс сүүлчийн өвчтөн өнгөрсөн долоо хоногт эдгэрч гарлаа. Энэ улсын Сан-Паулу хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд нэг ч хүн ковидоор нас барсангүй, гэтэл энэ бол дэлхийн томоохон хотын нэг шүү дээ...  “2-р тунгаа хийлгэснээс хойш 5 сарын дараа хүссэн хүн бүр дахин вакцин тариулж болно” гэж Бразилын Эрүүл мэндийн сайд Марсело Кейрога мэдэгдсэн... Одоо бразилчууд хөгжингүй, баян чинээлэг бас сайн вакцин бүтээсэн Европыг гайхан харж байна. Яагаад Герман, Австри зэрэг орнууд ийм хүнд нөхцөлд орсныг тэд ойлгохгүй байгаа. 
Шведийн нөхцөл байдал сайжирч байна, 10.2 сая хүн амтай энэ улсад ердөө 30 хүн ковидоо Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Энд вакцинжуулалт 69%. Тэгсэн ч шведүүд Зул сарын уламжлалт захаа нээж байна. Гэтэл германчууд энэ улсын ковидын эсрэг явуулж буй бодлогыг шүүмжилж сэжиглэнгүй гайхширч байсан үе бий.... Германд нөхцөл байдал маш муу байна, Зул сарын зах, баярын жагсаал гээд ар араасаа цуцлагдсаар л. Шведэд үхлийн хувь 1,3 бол Германд 1,9%. 9-р сараас эхэлж Шведэд бүх хязгаарлалтыг цуцалсан. Хүссэн хүн бүр дуртай үедээ театр, клуб, кино театр, баар, зоогийн газарт очиж болно. Ямар ч мэдээллээ уншуулах шаардлагагүй, хоорондын зай баримтлахгүй, вакцины гэрчилгээ үзүүлэх хэрэггүй.
....Гэхдээ Бразил, Шведэд нэг үе өвчлөл гаарч байсансан. Дээр дурдсан бүхнээс үзэхэд “сүргийн дархлаа” бол Цар тахлын хямралыг давахад шийдвэрлэх хүчин зүйл аж. ...Иймээс бид аль болох олон хүнээ вакцинжуулах шаардлагатай. Энэ нь ялангуяа хүн амын эмзэг давхраанд ихээхэн хамаатай. Вакцинжуулалт бол Цар тахлыг хяналтанд авах цорын ганц арга. Бусад арга хэмжээ бага зэрэг нэмэр болно. Гэхдээ л хамгийн чухал нь дархлаажуулалт. 
Орчуулсан МЦогзолмаа