Image description
Зээлийн батлан даалтын сан Төв аймагтай хамтран ажиллахаар боллоо.Хамтран ажиллах гэрээний зорилго нь зээлийн батлан даалтаар дамжуулан Төв аймаг-т үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн зээл авах боломжийг нэмэгдүүлэхэд оршино. Зээлийн батлан даалтын сан нь Төв аймгийн нийгэм, эдийн засаг, үйлдвэрлэл, бүс нутгийн хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж ажиллах юм. Өнгөрсөн хугацаанд Орон нутгийн ЖДҮҮ эрхлэгч нарт болон арилжааны банкнуудын эдийн засагч нарт Зээлийн батлан даалтын сангийн мэдээ, мэдээллийг олгох зорилготой сургалтыг Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон аймгуудад амжилттай зохион байгуулсан билээ.