Image description
Энэ сарын 26-28 хооронд Арабын нэгдсэн Эмират  улсын нийслэл Абу Даби  хотноо зохион байгуулагдсан  Их дуулга тэмцээнд Монголын баг тамирчид маш амжилттай оролцож медалийн амжилтаар 3-р байрт бичигдлээ. Нийт медаль хүртсэн баг тамирчиддаа халуун баяр хүргэе.
Дараагийн цуврал тэмцээн 2022 оны 2 сард Парис хотноо болно. Дашрамд сонирхуулахад ирэх 4 жилд Монгол улсад Их дуулга ангиллын тэмцээн зохион байгуулагдахаар болжээ.
Эхний тэмцээн 2022 оны 6 сарын 24-26 өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
Дэлхийн шилдгүүдийг эх орондоо харах цаг удахгүй ирэх нээ.