Image description
ӨАБНУ-ын Анагаахын нийгэмлэгийн тэргүүн Анжелик Кутзе “Шинэ омикрон штаммын халдвар авсан эхний бөгөөд гол шинж тэмдгийг нэрлэе, үүнд их ядрах, толгой өвдөх. Энэ үеэр халуурах, толгой өвдөх нь цөөн ажиглагдсан. Түүнчлэн омикроноор халдварласан үед цусан дахь хүчилтөрөгчийн түвшин унадаггүй, пульс ихэсч байна. Мөн  амт, үнэр мэдрэлт хэвийн” гэж ярилаа. Хүмүүс голдуу халдвар авснаас хойш 2 ба 3 дахь өдөр эмнэлэгт хандаж байжээ, тэд өөрсдийгөө коронавирүсээр өвчилсөн гэж сэжиглэдэггүй. Яагаад гэвэл коронавирүсийн халдварын ерөнхий шинж тэмдэг илрээгүй аж. Сануулахад, коронавирүсийн өмнөх штаммуудын шинж тэмдэгт өндөр халуурах, ханиах, хамар битүүрэх, бие дээр тууралт гарах, дагжин чичрэх, заримдаа хоол боловсруулалт хямрах зэрэг багтдаг билээ. "Омикрон штаммаар халдварласныг  шинжилгээ тогтоосон. Ийм өвчтөнүүд эмнэлэгт хэвтээгүй, 2-3 өдрийн дараа эдгэрч эхэлсэн. Тэдний дунд 6 настай хүүхэд ч байв. Өвчтөнүүдийн тал нь ковидын эсрэг вакцин тариулаагүй байсан юм" гэж Анжелик Кутзе онцлон тэмдэглэв.
"Хачирхалтай боловч омикроны халдвар авсан үед амт, үнэр мэдрэх чадвараа алддаггүй, бас дандаа залуусын дунд тархаж байгаа" гэж ӨАБНУ-ын эмч нар мэдэгдсэнийг “SM-News дамжуулав. ӨАБНУ-д 100 гаруй хүн энэ штаммаар өвчилжээ. Түүнчлэн Ботсван, Англи, Герман, Израиль, Бельги, Нидерланд, Австрал, Хонконг зэрэг оронд омикрон илэрлээ. ӨАБНУ-аас ням гарагт 600 хүнтэй онгоц Нидерландад буухад зорчигчдын 13 нь шинэ штаммын халдвартай байв. 
Сонирхуулахад, ДЭМБ шинэ штаммын нэрний тухай тайлбар хийснийг “Associated Press” дамжууллаа. “Грек цагаан толгойн 2 үсгийг (nu, xi) алгасан омикрон гэж бид нэрлэсэн юм. “nu” гэж нэрлэхээр хүмүүс “шинэ” гэдэг үгтэй андуурах байх гэж үзсэн. Харин “Xi” үсгийг алгассан шалтгаан бол  ямарваа доромжлолоос сэргийлсэн хэрэг, учир нь Си гэсэн овог бий. Бид өвчнийг нэрлэхдээ соёл, нийгэм, үндэсний зэрэг шинж тэмдгээр гутаан доромжлохоос зайлсхийдэг” хэмээн ДЭМБ мэдэгджээ.