Image description

“Манай 953 ажилтан халдвар авч COVID-19-өөр өвчилсөн. Тэдний тавны нэг нь Мали улс дахь байгууллагын ажилтнууд. Тэнд 187 энхийг сахиулагч өвдсөн, 2 нь нас барлаа” хэмээн Нэгдсэн Үндэстний Байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын албан төлөөлөгч Стефан Жюжаррик мэдэгдлээ.

Коронавирүсийн халдвар авсан хүний тоо дэлхий даяар 7,6 саяд хүрч, 425 мянга гаруй хүн нас барсан тухай Жонс Хопкинсийн их сургуулийн мэдэгдэлд дурджээ.

Одоогоор хамгийн их халдвар тархсан улс бол Америк, энд 2 сая гаруй хүн халдвар авчээ. Хоёрдугаар байранд Бразил улс орсон, 828 мянган хүн халдвартай. Гуравдугаар байранд 510 мянган халдвараар Орос улс жагсав. Орост хоногт 8000-9000 хүн халдвар авсаар байна.