Image description

Бразил улсын хойд нутгийн нэгэн хотын дарга өөрийн экс зөвлөхтэй боксын рингэн дээр учирсан биш дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр алдаршлаа. Өмнө нь гар нийлэн ажиллаж байсан улстөрчид уг нь нийтийн наран шарлагын газрыг тохижуулах асуудлаас болж ам мурийжээ. Гэхдээ тэд бодит амьдрал дээр биш орчин үед түгээмэл үзэгдэл болох нийгмийн сүлжээнд маргаан мэтгэлцээнээ эхлүүлсэн юм байна. Тэд сүүлдээ бие бие рүүгээ дайрч давшлан харилцан доромжилж гарчээ. Сүүлдээ экс зөвлөх шууд эфирээр лайв хийж хотын мэрийг зодно гэж сүрдүүлэв. Хариуд нь хотын дарга “Хоёулаа гудамжинд зодолдож доош ороод яахав, түүний оронд ринг дээр хүчээ үзье” гэж санал болгожээ.
Энэ тэмцээний тасалбарыг хүмүүс дор нь худалдаж авсан гэж орон нутгийн сонин хэвлэл мэдээллээ. Тасалбарын үнэ 100 реал байсан аж. Боксын тэмцээнд мэр оноогоор ялалт байгуулж чадлаа. Гэхдээ тэр хоёр маргаан зөрчлөө зохицуулж чадсангүй, ямар ч тохироонд хүрээгүй. Эцэст нь өгүүлэхэд, улстөрчдийн энэ зодоон Бразилын ихэнх иргэдэд таалагдсангүй. “Бразилын улстөр одоо өөрөө нокаутад орчихсон” гэж  тус орны ХМХ-ээр бичиж байна.