“Өмнөд Солонгосын эрх баригчид сүүлийн 6 жил тасалдсан Пуужингийн довтолгооноос хамгаалах иргэний хамгаалалтын сургалт, сургуулилтаа сэргээж, цаашид хүн амын дунд тогтмол явуулахаар шийдлээ. Үндэсний хэмжээний ийм сургалтыг явуулах болсон нь Умард Солонгосын зүгээс өдөөн хатгалга, аюул түгшүүр улам бүр нэмэгдэж буйтай холбоотой” хэмээн “Arirang” мэдээлэв. Лхагва гарагт болсон Цэргийн нэгдсэн комиссын хуралдааныг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч, Ерөнхий командлагч Юн Сок Ёль биечлэн удирджээ. Хуралдаанд тус орны Зэвсэгт хүчин, Цагдаагийн ерөнхий газар, Эргийн харуулын газар, иргэний яамд газрууд, Үндэсний тагнуулын албаны дарга нар гээд 160 өндөр албан тушаалтан оролцжээ..
Ерөнхийлөгч Юн Сок Ель “Манай хамгаалалтын цогц арга хэмжээнд ямар нэг алдаа дутагдал байгаа эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. Онц байдалд бэлдэх Засгийн газрын системийг сайжруулах ёстой....Умардын кибер халдлагаас хамгаалах аргыг боловсруулахыг... зохих байгууллагуудад даалгаж байна.... Цэргийн нэгдсэн комиссыг хурлыг сүүлийн 7 жилд анх удаа Ерөнхийлөгч би удирдаж явууллаа. Би цаашид ч биечлэн зохион байгуулах болно” хэмээжээ.
Нийт иргэдээ хамруулсан иргэний хамгаалалтын сургалт, сургуулилтыг 2023 оны 5-р сараас явуулах аж. Энэ үеэр нийтийн тээврийн хөдөлгөөнийг зогсоож нүүлгэн шилжүүлэлт зэргийг бэлдэнэ. Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам өөрөө иргэний хамгаалалтын сургалтыг удирдаж явуулна, түүнээс гадна мужуудын захиргаа тус тусдаа өөрийн сургалтыг явуулах юм байна.
Түүнчлэн Умард Солонгос халдан довтолсон тохиолдолд хүн амд мэдээлэх системийг ажиллуулах (гар утас руу мессеж илгээх гэх мэт.), олон нийтийн байгууллагуудын болон худалдааны төвүүдийн барилга байшинд, мөн орон сууцны байруудад нүүлгэн шилжүүлэлтийн цэгүүдийг байгуулах төлөвлөгөө зэрэг олон асуудлыг Өмнөдийн эрх баригчид, Батлан хамгаалах яам болон цэргийнхэн авч хэлэлцжээ.
Сөүл: Умардын аюулын улмаас бид иргэний хамгаалалтын сургуулилтаа сэргээлээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хятадууд "ухаалаг", өөрөө гэрэлтдэг волокно бүтээжээ11 цаг 11 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв19 цаг 7 мин
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай21 цаг 29 мин
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалавУржигдар 18 цаг 45 мин
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутайУржигдар 15 цаг 00 мин
-
Манай ЭМ-ийн салбар Дэлхийн түвшинд хүрсэн үйлчилгээг үзүүлэх боломжтойУржигдар 13 цаг 44 мин
-
НҮБ: Палестиныг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэнэУржигдар 10 цаг 51 мин
-
Зарим нутгаар бороо, нойтон цастайУржигдар 07 цаг 57 мин
-
УБ-т 12 градус дулаан2024-04-17
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа2024-04-16
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр210 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа93 үзсэн
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв52 үзсэн
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр1 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -6 градус, өдөртөө +13 градус0 сэтгэгдэл
-
Аргентины Ерөнхийлөгч амрагаасаа хагацжээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан0 сэтгэгдэл
-
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдов0 сэтгэгдэл
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа0 сэтгэгдэл
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл