Белоруссын Ерөнхийлөгч Александр Лукашенко улсынхаа эрдэмтэн мэргэдтэй уулзалт хийсэн тухай “БелТА” агентлаг мэдээлэв. Ерөнхийлөгч Лукашенко “Манай орон агро үйлдвэрлэлийн салбартаа олон жилийн турш хөрөнгө оруулж ихээхэн хүчин чармайлт гаргасан, одоо үр дүнгээ өгч эхэллээ. Үүнийг Белоруссын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт гэрчилнэ. Манай орон 8,3 тэрбум долларын хүнсний бүтээгдэхүүн зарж чадсан. Хөдөө аж ахуйгаа хөгжүүлж хөрөнгөө оруулснаар эцсийн бүлэгт нефтийн худалдаанаас ч илүү ашиг оллоо. Нефть үнэндээ хөдөө аж ахуй шиг ийм ашиг өгдөггүй. Тэгээд ч одоо нефтийн үнэ шалаар нэг болж уначихсан.... Хөдөө аж ахуй, агро салбар маш их ирээдүйтэй, яагаад гэвэл дэлхийн хүн ам аажмаар нэмэгдсээр байгаа. Үүнтэй холбоотойгоор хоол хүнсний эрэлт хэрэгцээ улам ихсэх нь гарцаагүй.... Хүн ерөөсөө өөрийн нутагт ургасан, боловсорсон хүнсийг идэх ёстой гэж би үздэг. Тиймээс би гадаадын хүнс хэрэглэдэггүй, зөвхөн өөрийн эх орныхыг сонгодог” гэж уулзалтан дээр мэдэгджээ.
Тэрбээр мөн эрдэмтдэд хандан захиас үгээ хэлэхдээ "Манайхан өөрийн эрдэмтэн мэргэдээ ихэд хүндэлдэг, төр засаг ч дэмждэг. Орчин үеийн шинжлэх ухааныг хөгжүүлэх нөхцлийг бий болгох, эрдэм шинжилгээний сургуулиудын залгамж халааг хадгалж хөгжүүлэх гэж, өнгөрсөн үеийн олон амжилтаа алдахгүйн төлөө хичнээн их хөрөнгө, хүч зарцуулсныг та нар мэднэ. Бид өнөөдөр ийм ухаантай, амжилттай яваа гол шалтгаан бол ЗХУ-ын агуу шинжлэх ухаан дээр суурилсан учраас тэр. Энэ тухай мартаж хэрхэвч болохгүй. Бид тодорхой үр дүнд хүрч.... бүтээгдэхүүнийхээ 50%-ийг эх орондоо ашиглаж бусдыг экспортолж байгаа.... Манай эрдэмтэн бүрийн нээлт үнэн хэрэгтээ үндэсний баялгийн маань нэг хэсэг. Белоруссын шинжлэх ухааны салбарт бахархах юм зөндөө, “Оюунлаг Белорусс” шинжлэх ухаан -техникийн үзэсгэлэнг үзсэн хүн бүр үүнийг мэднэ. Гэхдээ үүндээ санаа амарч тайвширч болохгүй. Та нар шинэ технологиудыг боловсруулах... зэргээр ажиллах ёстой" хэмээн уриалав.
Орчуулсан #МЦогзолмаа.
Лукашенко: Хөдөө аж ахуйг хөгжүүлбэл нефтийн наймаанаас ч ашигтай
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ13 цаг 23 мин
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн15 цаг 43 мин
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!20 цаг 5 мин
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай23 цаг 50 мин
-
ОХУ, Азербайжан 2 хамтарч асар том төслийг хэрэгжүүлнэУржигдар 18 цаг 17 мин
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэвУржигдар 15 цаг 55 мин
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлааУржигдар 11 цаг 10 мин
-
Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайУржигдар 08 цаг 01 мин
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2024-04-22
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна2024-04-22
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус2024-04-22
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв70 үзсэн
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай0 сэтгэгдэл
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалав0 сэтгэгдэл
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл