Image description

Коронавирүсийн вакцин бүтээхийн төлөөх энэ уралдаан хөөцөлдөөн тэртээх 1960-аад оны сансрыг эзэмших гэсэн ЗХУ ба АНУ-ын хөөцөлдөөнийг санагдуулж байна гэж “The Wall Street Journal” бичжээ. Америк, Орос, Хятад, Европ гээд бүгд л өөрийн бүтээж байгаа вакцинаа уралдан танилцуулж байна, тэд ийм байдлаар цар тахлын эхэн үед арга хэмжээ аваагүй гэсэн ард түмнийхээ шүүмжлэлийг намдаахыг оролдсоор л.


Вакциныг бүтээхэд олон он жил шаардлагатай, дэлхийн эрдэмтэд харин COVID-19-н эсрэг вакциныг  хэдхэн сард амжуулна гэж найдсаар... Европын орнууд энэ тал дээр хамтран ажиллах хандлагатай байгаа. Жишээлбэл Еврокомисс 5 сард вакцин бүтээх хөрөнгө цуглуулахаар онлайн-марафон зарласан. Энэ арга хэмжээнд Франц, Герман, Япон, Канад, Саудын Араб, Англи, Израиль, Грек оролцжээ. Тэд төлөвлөснөөс их буюу €9,5 тэрбумыг цуглуулж чадсан. Францын Ерөнхий сайд Эдуар Филипп “COVID-19-ийн эсрэг вакцин бол дэлхийн бүх хүмүүст тэгш, хүртээмжтэй байх ёстой” гэж мэдэгдэв.


Гэвч АНУ үүнтэй санал нийлэхгүй байна, тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар өөрийн орны иргэдэд илүү давуу эрх олгохоо зарласан. Тэд 2 тэрбум долларыг Америкийн болон Европын эмийн компаниудад олгосон, тэгээд өөрийн орны эрх ашгийн төлөө ажиллахыг шаардаж байгаа.

"Орос улс ч ялгаагүй вакцины хувьд үндсэрхэг үзэл гаргаж, бусад оронтой бараг хамтран ажиллахгүй байгаа төдийгүй хамгийн түрүүнд өөрийн хүн амыг вакцинжуулна гэсэн" хэмээн “The Wall Street Journal” сануулав. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин 9 сард вакцин гаргачихна гэж их найдаж байгаа, тэгээд юуны түрүүнд вакцины зохиогчийн эрхийг хуульчлахыг тушаасан билээ. Оросын хийж байгаа 9 вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сайшаасан, гэхдээ одоогоор нэг нь ч клиник туршилтад ороогүй байна.


Дэлхий даяар одоо 136 вакцин бүтээж байгаагаас ердөө 10-ыг нь сайн дурынхан дээр туршиж эхэлсэн. Коронавирүсийн вакциныг анх 3 сард хүмүүс дээр туршиж эхэлсэн билээ. Ийм туршилт, судалгаа хэдэн үе шаттай явагддаг.

1-р шат: Цөөн хүмүүс дээр вакциныг туршиж аюулгүй эсэхийг, мөн тун хэмжээг тодорхойлдог.
2-р шат: Олон зуун хүн дээр туршина, энэ үед хүүхэд ба хөгшин хүмүүс гээд зорилтот бүлгүүдэд хуваан судална.
3-р шат: Мянга мянган хүмүүс дээр туршина. Амжилттай болбол зохих байгууллагууд дэмжин сайшаана.

ДЭМБ-ын мэдээгээр одоо бүтээгдэж байгаа вакцины хоёрны нэг нь 1 ба 2-р шатандаа явна....Хятад улсын “CanSino Biologics” 3 сард дэлхийд анх удаа коронавирүсийн вакцины клиник туршилт хийсэн билээ...  Хятадын төрийн өмчит “Sinopharm” компани 2 төрлийн вакцин бүтээж байгаа, хэдэн мянган хүн дээр тест хийсэн. Одоо Бээжинд вакцин үйлдвэрлэх үйлдвэр барьсан, жилд 100 сая тунг гаргана. Түүнчлэн Ухань хотод 2 дахь үйлдвэрээ энэ сард барьж дуусгаж байгаа, тэр нь жилд 200 сая тун вакцин үйлдвэрлэнэ. Түүнчлэн Хятадын хувийн компани “Sinovac Biotech” бас вакцин гаргаж байгаа, үйлдвэрээ ч барьж эхэлсэн.

“Хятад хэдийгээр АНУ зэрэг орноос түрүүлж вакцин гаргасан ч бусад улсын дэмжлэгийг авахгүй байж магадгүй, яг л Эболагийн вакцин шиг” гэж “The Wall Street Journal” онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: mail.ru