Image description

Оросын Ерөнхийлөгч Путин улсынхаа "Россия1" телевизэд ярилцлага өгчээ. Энэ бол ОХУ-д коронавирүс дэгдсэнээс хойш Путины анх удаа өгсөн ярилцлага юм. Сэтгүүлч түүнээс "Та АНУ-д яг одоо өрнөж буй эсэргүүцлийн жагсаал, үймээн самууны тухай юу гэж бодож байна. Энэ талаар хэлэх юм байна уу? гэж асуулаа.

"Ерөнхийлөгч энийг ингэ, тэрийг тэг гэж зааж зааварлаж байхад Америкийн орон нутгийн амбан захирагч нар нь "Арил цаашаа, чи дут" гэж хэлж байна шүү дээ. Манай оронд хэн нэгэн хүн яг энэ АНУ-ын губернаторууд шиг "Өө, бид Ерөнхийлөгчийнхөө хэлснийг хийхгүй, үүнийг оновчгүй алхам, шал дэмий зүйл гэж үзлээ" хэмээн хэлж чадна гэж би хувьдаа бодохгүй байгаа" гэж Путин хариулжээ. 

Өнөөдөр зөвхөн Орост байдаг гипер дууны зэвсгийн талаар сурвалжлагч түүнээс асуухад Ерөнхийлөгч Путин "Мэдээж дэлхийн тэргүүлэгч гүрнүүд манайх шиг ийм зэр зэвсгийг бүтээнэ. Гхдээ тэднийг ийм гипер дууны зэвсэгтэй болох гэсээр байх хооронд бид аль хэдийн гипер дууны зэвсгийг эсэргүүцэх хэрэгсэлтэй болчихож амжина" гэж мэдэгдлээ.