Image description
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын техникийн бүлгийн тэргүүн Мария ван Керкхове “Коронавирүсийн шинэ хувилбар гээд байгаа дельтакрон үнэндээ бидний мэдэх вирүсүүдийн мутаци биш харин лабораторийн алдаа байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, коронавирүсийн геномыг секвенирдэх үед сорьц дээж эсвэл тоног төхөөрөмж бохирдсон байна” хэмээн мэдэгдэв. Өмнө нь ОХУ-ын Мэргэжлийн хяналтын албаны шинжээч Камиль Хафизов мөн дельтакроныг сорьц дээжүүд бохирдсоны үр дүн гэсэн билээ. 
Сануулахад, хэд хоногийн өмнө коронавирүсийн дельта ба омикрон хувилбаруудын гибридийг илрүүлсэн гэж Киприйн их сургуулийн Биотехнологи ба молекуляр вирүсологийн лабораторийн эрдэмтэд мэдэгдсэн. “Шинэ хувилбарыг дельтакрон гэж нэрлэлээ. Энэ хувилбарын гений суурь нь яг дельта шиг, гэхдээ түүний зарим мутаци нь омикрон шиг. Кипрт авсан 25 сорьцоос энэ гибрид штамм илэрсэн. Үүнээс 11 дээжийг коронавирүсийн халдвартай эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдээс, харин 14-г нь орон нутгийн иргэдээс авсан” гэж тус лабораторийн эрхлэгч Леонтиос Кострикис зарласныг ийг “Cyprus Mail” дамжуулсан юм.