Image description
Америк гүрний Нью-Жерси мужийн амбан захирагч Фил Мерфи коронавирүсийн омикрон хувилбарын тархалтын улмаас Онц байдал зарлаж буйг мэдэгдэв. “Омикрон хувилбарын давалгааг зогсоохын тулд бид байгаа бүр нөөц бололцоог ашиглах ёстой. Муж даяар 30 хоногийн турш Онц байдал тогтоолоо” гэж тус мужийн амбан захирагч Мерфи хэлжээ. Энэ арга хэмжээний дүнд мужийн эрх баригчид вакцинжуулалт, тестийн нөөцийг үр дүнтэй ашиглахын зэрэгцээ эмнэлгийн байгууллагуудад нэмж ажилтнуудыг авахаар төлөвлөжээ. 
Дашрамд дурдахад, коронавирүсийн халдвараар Америк дахиад сөрөг рекорд тогтоосныг  “Reuters” агентлаг өчигдөр мэдээлсэн. Тус улсад ганц хоногт 1,35 сая халдвар шинээр бүртгэгдсэн нь Цар тахал дэгдсэнээс хойш үзэгдээгүй өндөр тоо. “Гэхдээ 1,35 сая бол бүрэн тоо биш, яагаад гэвэл зарим муж хоногт илэрсэн халдварын тоогоо нийтэд зарлаагүй, иймээс энэ тоо улам ихсэх магадлалтай” гэж “Reuters” онцлон тэмдэглэв.