Image description
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонин хачнаас үргэлжлүүлэн хүргэж байна. Тус улсад 3-р сард явагдах Ерөнхийлөгчийн сонгуульд Хувьсгалч дивидент намын тэргүүн Хо Ён Гён нэрээ дэвшүүлжээ.
“Хэрэв би Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч болбол Орос улсаас Алс Дорнодыг удаан хугацаагаар түрээсэлж авна. Өөрөөр хэлбэл, Сахалин ба Амур, Хабаровск, Камчатк, Магадан, Чукотка зэрэг нутгийг түрээсэлнэ, тэнд олон солонгос хүмүүс амьдардаг. Ийм байдлаар Пусан-Владивосток гэсэн эдийн засгийн хөгжлийн бүс байгуулах юм. Энэ нь 2 улсад хоёуланд ашигтай, харилцааг улам бэхжүүлэх юм. Оросын эдгээр нутгийг солонгосчууд бид хөгжүүлснээр оросууд ч ашиг их олж эдийн засгийн давуу байдал олж авна” гэж тэрбээр мэдэгдлээ. Нэр дэвшигч Хо Ен Гён түрээсэлсэн нутагтаа шар буурцаг, улаанбуудай тарих зэргээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Тэр бүү хэл мань эр Оросоос түрээсэлсэн газартаа 
атомын цахилгаан станцыг барьж Солонгос руу  тог цахилгаанаа нийлүүлэх юм байх.

"Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч болбол халзан хүмүүсийг үнэгүй эмчилнэ гэжээ":  http://www.massnews.mn/a/2013