Image description
“COVID-19”-ийн Цар тахал баячуудыг улам баяжуулж ядуусыг улам ядуурууллаа. Манай гарагийн хамгийн баян 10 хүний хөрөнгө 2 дахин нэмэгдэж 700 тэрбум доллараас 1,5 триллион доллар болсон бол дэлхийчүүдийн 99%-ийн орлого буурсан тухай “Oxfam International” ТББ мэдээлжээ. “Тэгш бус байдал хөнөөдөг” илтгэлд 2020 оны 3-р сараас 2021 оны 11-р сар хүртэлх нөхцөл байдлыг хамруулсан гэж судлаач шинжээчид мэдэгдэв. Харьцуулахад энэ хугацаанд дэлхийн хүмүүсийн 99%-ийн орлого багасч 160 сая гаруй хүн ядуурлын туйлд хүрээд байна. “Oxfam International” байгууллагын гүйцэтгэх захирал Габриэла Бухер “Манай гарагийн хамгийн баян 10 хүний хөрөнгө нь дэлхийн хамгийн ядуу 3,1 тэрбум хүний өмч хөрөнгийг нийлүүлснээс ч 6 дахин их байна. Хэрэв баячууд өдөр бүр 1 сая долларыг зарцуулна гэж тооцоо хийх юм бол тэд өөрсдийн хөрөнгөө үрж дуусахад 414 жил шаардлагатай болно” гэж онцлон тэмдэглэлээ.

“Forbes” сэтгүүлийн жагсаалт. Дэлхийн тэргүүн баячууд: 
АНУ-ын тэрбумтан Илон Маск 268,1 тэрбум доллар
АНУ-ын 188 тэрбум доллар
Францын Бернард Арно ба гэр бүл 187,5 тэрбум доллар
АНУ-ын Билл Гейтс 134,5 тэрбум доллар
АНУ-ын Ларри Эллисон 120,1 тэрбум доллар
АНУ-ын Ларри Пейдж 119,4 тэрбум доллар
АНУ-ын Марк Цукерберг 117,5 тэрбум доллар
АНУ-ын Уоррен Баффетт 116,9 тэрбум доллар
АНУ-ын Сергей Брин 115,1 тэрбум доллар
АНУ-ын Стив Балмер 98,5 тэрбум доллар