Image description
Хүүхдүүд голдуу “удаан ковид” тусч байгаа тухай Дани улсын эрдэмтэд өөрсдийн хийсэн судалгааны дүгнэлтэд тулгуурлан мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, 17 нас хүртэлх хүүхдүүд коронавирүсийн халдвар авсны дараа эдгэрсэн ч 5 сар хүртэл хугацаанд ковидын шинж тэмдэг нь арилахгүй, үргэлжлүүлэн илэрсээр байдгийг эрдэмтдийн судалгаа баталсан гэж “solenka.info” дамжуулав. Түүнчлэн насанд хүрээгүй хүүхдүүдэд амт үнэр алдагдах шинж тэмдэг түгээмэл илэрдэг аж. Коронавирүс тусаад эдгэрсэн 5 хүртэлх насны хүүхдүүдийн 17,6%-д нь 1 сар гаруйн хугацааны турш шинж тэмдэг илэрсээр байв. Энэ үзүүлэлт 6-17 насны хүүхдүүдийн хувьд 28,2% байжээ.
Нэмж өгүүлэхэд, коронавирүсийн халдварын тоо сүүлийн 7 хоногт 20%-иар нэмэгдсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын долоо хоног тутмын тахлын мэдээлэлд дурджээ. “6 бүсийн газар нутаг дээр 1 сарын 10-16-ны хооронд буюу өнгөрсөн 7 хоногт 18 сая гаруй халдвар шинээр бүртгэгдсэн, энэ нь өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад 20 хувиар илүү гэсэн үг. Сүүлийн 7 хоногт дэлхий даяар 45 мянга гаруй хүн ковидоор нас барсан” хэмээн тус мэдэгдэлд өгүүллээ.